Thursday, June 1, 2017

Жан пиаже Хүүхдийн оюун ухааны хөгжлийн онол
хүний оюун ухаан нь биологийн бусад үйл явцуудын нэгэн адилаар биологийн дасан зохицох процессын үх дүн юм. Иймээс оюун ухааныг биологийн хувьсахуй хөгжлийн үүднээс тайлбарлах нь зохимжтой юм гэж Жан.Пиаже үзжээ. Нөгөө талаас төрсөн цагаас нь эхлэн хүний оюун ухааны хөгжилд гарч буй өөрчлөлт, хувьслыг ажиглан судалсны үндсэн дээр насанд хүрсэн хүмүүсийн сэтгэхүйн хөгжлийг хялбархан ойлгох боломжтой юм гэж Пиаже таамаглаж байв. Пиажегийн үзэж байгаагаарбол оюуны хөгжлийн өсөлтөнд дасан зохицох ба зохион байгуулалтын зарчим гэсэн хоёр үндсэн зарчим нөлөөлдөг байна.
Дасан зохицох зарчим:
Дасан зохицох чадварын түвшин дээшлэхийн хирээр оюун ухааны өсөлт явагдаж байдаг бөгөөд орчны шаардлагад улам бүр үр дүнтэй хариу үйлдэл үзүүлэхэд хүний оюун ухаан чиглэгдэж байдаг. Дасан зохицох нь уусган нэгтгэхтэй салшгүй холбоотой хоёр талт үйл явц юм гэж үзжээ.  Жишээ нь алимыг идэхэд ам, шүд, ходоод, хоол боловсрлуулах эрхтэн, ходоодны шүүс зэргийн оролцоотойгоор биологийн тодорхой процесс явагдана. Энэ процессын ачаар бид алимыг өөрчлөн хувиргана. Үүнийг зарим утгаар нь авч үзвэл бидний организм гаднын обьектыг уусган задалж өөртөө зарцуулагдах биологийн түүхий эд болгон хувиргаж байна гэсэн үг. Үүнтэй нэгэн адил процесс сэтгэн бодох үйл ажиллагааны явцад илэрдэг гэж Пиаже үзжээ. Тухайлбал хүн гадны үйл явдлыг хүртэн тусгаж аваад сэтгэхүйн үйлдэл болго хувиргадаг. Хэрвээ бид илүү том алим идье гэвэл амны хэмжээгээ болон алимыг боловсруулан идэхэд оролцох бүх эрхтнүүдээ өөрчлөн томсгох ёстой мэт. Гэтэл тэгдэггүй. Харин өөррийнхөө организмыг шинэ зүйлд зохицуулдаг. Үүнтэй нэгэн адилаар бидний сэтгэхүйн байгууламж ч орчны нөхцөл байдалд зохицон дасч чаддаг.
Зохион байгуулалтын зарчим:
Ямар нэг зүйлийн цогц шинж, нарийн нийлмэл шинж ихсэхийн хирээр хүний оюун ухаан зохион байгуулагдаж байдаг.  Хүий оюун ухааны зохион байгуулалтын маш энгийн түвшин нь схем юм. Схемийг ямар нэг зүйлтэй хийж буй үйлдлийн төлөөлөл гэж ч хэлж болно. 
Нярай хүүхдийн хувьд хөхөх, барих, харах, гэсэн энгийн схем байж болно. Энэ схемийг ертөнцийг танин мэдэх, түүнтэй үйлчлэлцэх арга зам юм гэж үздэгт Пиажегийн онолын бас нэг онцлог оршдог. Өөрөөр хэлбэл ямар нэг зүйлийн талаарх таны мэдлэг бол тухайн зүйлтэй хийх “үйлдлийг” тодорхойлж байна гэсэн үг. Нялх хүүхдийн хувьд бол үйлдэл нь хөхөх, барих, мэтийн гадаадтодорхой үйлдлүүдээр хязгаарлагдахын зэрэгцээ мөн эдгээрээр тодорхойлогдож байдаг. Харин хүн хөгжихийн хирээр үйлдлийн энэхүү схем нь дотогшлон дотоод үйлдлийн шинжтэй болгох, өөрөөр хэлбэл тэдгээр схемүүд нь сэтгэлгээний маш хурдан дарааллын хэлбэрээр толгой дотор яваглаж эхэлнэ. Пиажегийн үзэж байгаагаар бол оюун ухааны хөгжлийн 4 гол үе шатыг тодорхойлох боломжтой юм.
Хүүхдийн оюун ухааны хөгжлийн үе шатууд
1.Хүртэх хөдөлгөөний шат \0-2\
Нэгдүгээр шат нь  схем хоорондын  нарийн төвөгтэй цогцолбор өсөлтийг илтгэсэн хэд хэдэн дэд шатуудыг дотроо агуулна.Эхний шат буюу  рефлексийн шатан дээр төрөлхийн зориудын биш үйлдлүүд хйигддэг. Харин дараагийн шатан дээр нь рефлекслэг схемүүд нь ухамсарт хяналтанд ордог.Хөхөх, харах, хавлан барих зэрэг анхдагч схемүүдийн  хоорондын зохилдолгоо жинхэнэ ёсоор явагдсаны дараа хоёрдогч схемийн шат залгана.
Жишээ нь: Нялх хүүхдэд ямар нэгэн юмыг нэгэн зэрэг харах ба барьж авах\ анхдагч схем\ төдийгүй барьж авах зорилгын үүднээс харж байж болно\ хоёрдогч схем\ . Цаашдаа хүүхэд үүнээс өөр зорилгоор харна.
Жишээ нь: Хүүхэд тоглоомоо базахын тулд базах биш, түүнийг эвдэх юм уу шидэх, зажлах үйлдлүүд хийх гэх мэт.Энэ бол гуравдагч схем.Хамгийн сүүлийн дэд шат буюу схемүүдийг хооронд нь цогцолбороор холбон ойлгох чадвартай болсноор хүүхдийн  оюун ухааны хөгжилд чанарын өөрчлөлт гарна.Хүүхэд зөвхөн таних ойтой байсан бол одоо түүнд сэргээн санах ой бий болдог.Ийнхүү хүүхдийн оюун ухааны үйл дотогшлон дотоод оюуны үйлрүү шилжиж эхэлсэнээр хүртэх хөдөлгөөний үе дуусч  оюун ухааны хөгжийн шинэ шат эхэлнэ.
2.Үйлдэл төлөвшихөөс өмнөх шат \ 2-7 нас\
Өмнөх шатан дээрээ хүүхэд зөвхөн үйлдэл , хөдөлгөөнөөс шууд хамааралтай байсан бол одоо тэдгээр үйлдлүүдийнхээ хийсвэр төсөөллийг хэрэглэх чадвартай болж ирнэ.Ийнхүү төлөөлөл хэрэглэх нь  нэнэ чухал чадваруудыг шаарддаг.Энд тухайлбал инсайт буюу гэнэт санаа авах үзэгдлийн энгийн төрөлч багтдаг.
Энэ үед хүүхэд зүгээр л харан гаднаа ямарч хөдөлгөөн хийхгүйгээр дотроо бодож чаддаг.Өөрөөр хэлбэл хариуг хүүхэд зөвхөн дотроо бодож чаддаг. Өөрөөр хэлбэл хүүхэд хариуг зөвхөн дотроо бодож, зөв шийдвэрээ өөрөө ухамсарлаж чадна гэсэн үг.Мөн төлөөллийн ачаар хүүхэд зориуд  дүрслэн бодож юмыг зохиож сурдаг байна. Жишээ нь : Пиажегийн нэг охин нь  даавууны өөдөс аваад дэр дэрлэн унтаж буй мэтээр уг өөдсийг дэрлэн тоглож байжээ.Хүүхэд одоо юмыг хооронд нь хийсвэрээр төлөөлөн харьцуулах чадвартай болсон учраас нэгийг нь нөгөөгөөр нь орлуулах  чадвартай болсон гэж  Пиаже үзжээ.Иймч учраас заавал дэр хэрэглэхгүйгээр  өөр юмыг дэр гэж төлөөлөн бодож чадаж байна шүү дээ.
Юмыг төлөөлүүлэх чадвар ба хүүхдийн анхны хэлц нь ойролцоогоор зэрэг гарч ирдэг байна.Пиажегийн үзэж байгаагаар  бол энд учир шалтгааны шууд холбоо үйлчилж  байдаг ажээ. Юмыг төлөөлүүлэн орлуулах чадвар нь  хэл яриа эзэмших, ярьж сурах чадварыг нэгэн зэрэг  илтгэж байдаг.
Хэдийгээр ийм шинэ шинэ ололтууд гардаг боловч үйлдэл төлөвшихөөс өмнөх үеийн  сэтгэхүй нь  илүү ахмад хүүхдүүдтэй болон насанд хүрсэн хүмүүсийн сэтгэхүйтэй  харьцуулахад ихээхэн бүдүүн бараг юм.Хэдийгээр хүүхдэд сэтгэх үйлийн шинж тэмдэг илрэх боловч тэрээр санаа бодлоо нэгтгэн  цогцолбороор илэрхийлэх чадвар эзэмшээгүй байдаг.Янз бүрийн санаа бодол хүүхдэд төрөх боловч үйлдэл төлөвших  боловч тэдгээр нь салангид  тасархай, ерөнхий төлөвлөгөөнд орж чадаагүй байдаг.Ийм хязгаарлагдмал байдал нь эгоцентризм зэрэг хүүхдийн  зан үйлийн онцлогоор илэрдэг  байна.
Эгоцентризм:Өөр дээрээ төвлөрүүлэх буюу ямар нэгэн зүйлтэй харилцахдаа өөрөө гол үүрэг гүйцэтгэж  буй харьцаа юм.Юмыг өөр бусдын байр сууринаас  бодож, төлөвлөж хийх нь туйлын хэцүү юм. Жишээ нь: Уул дасгал
Холбоослон залгах сэтгэлгээ: Энэ нь толгойдоо орж ирсэн санаагаараа юмсыг хооронд нь холбох оролдлого хийх хандлага юм.Гэхдээ хүүхэд холбож буй зүйлүүдийнхээ хоорондын  ерөнхий шинж тэмдгийг төдий л сонирхон санаа зовдоггүй .Ямар нэг ерөнхий санаа бодлыг үндэслэл болгон холбож чаддаггүй.Энэ нь эгоцентризмтэй холбоотой юм.Тасархай санаа бодлоо нэгтгэн дараалсан нэг чиглэлд оруулж чадахгүй байгаагийн улмаас  ийм тохиолдлын холбоосыг хүүхэд хийдэг.
Жишээ нь: Дөрвөн настай хүүхдийг ферм болон амьтдын талаар зурсан зургаа тайлбарла гэхэд “энд байшин байна, энд амьтан амьдардаг гэх мэт”.
Антропоморфизм
Амьгүй юмыг хүнтэй адилтган тодотгох. Жишээ нь:Ааваа би үрчлээсүүдийг уурлуулахыг хүсэхгүй байна гэж ярих
Тодорхой үйлдлийн шат \7-11\
Оюун ухааны хөгжилд гурван чиглэлээр өөрчлөлт гардаг гэж үзжээ.
·         Юмсын тогтвортой байдлыг хадгалах чанарыг олж мэдэх\ Консеоваци\
·         Ангилан бүлэглэх чадвар хөгжих
·         Ургуулан шилжүүлэх чадвар \транзитивность\

Консерваци:Юмсын тогтвортой хадгалагдах чанарыг олж мэдэх
Зарим нөхцөл байдал өөрчлөгдөж байхад юмсын шинж чанар тогтвортой хадалагддаг гэдгийг хүүхэд ойлгох. Жишээ нь : Өндөр сав, намхан саванд ус хийх
7-гоос өмнөх насныхан нарийн саванд их ус бна гэдэг
7-гоос дээш насныхан  өөр саванд хийснээр түвшин өөрчлөгдөхөөс усны хэмжээ өөрчлөгдөхгүй гэдгийг ойлгодог.
Ангилал:Юмсыг бүлэглэн ангилах чадвар
Жишээ нь:  7-с өмнөх насныханд 4 нохой,3 муурны зураг харуулаад нохой олон байна уу амьтан олон байна уу гэхэд нохой гэж хариулдаг бол 7-с дээш насныхан зөв хариулж чаддаг.Энэ нь юмсыг ангилан бүлэглэн ойлгох чадвартай байгаа харагддаг.
Жагсан эрэмбэлэх ба ургуулан шилжүүлэх
Жагсаах чадвар гэдэг нь багц зүйлүүдийг хоорондын ямар нэг холбоо хэлхээг харгалзан байрлуулах чадварыг хэлдэг.Жишээ нь өндөр , нам савхнууд
7-с өмнөх насныхан эхний 2 савааг зөв байрлуулаад цааш нь буруу байрлуулдаг.
7-с дээш насныхан амжилттай гүйцэтгэдэг.
Транзитив чадвар буюу ургуулан шилжүүлэх чадвар нь жагсаан эрэмбэлэх чадвартай холбоотой. Жишээ нь: Адил хэмжээний савахыг өгөөд аль нь урт вэ гэдгийг асууна 7-с өмнөх насныхан даалгаварыг тааруухан гүйцэтгэнэ. 7-с дээш насныхан амжилттай гүйцэтгэнэ.

Хийсвэр үйлдлийн шат /Өсвөр наснаас дээш  Үүнийг хийсвэр үйлдлийн шат гэж нэрлэж болно. Учир нь үүний өмнөх шатан дээр хүүхэд юмсын багтаамж тоо ширхэг, орон зай зэрэг физик шинжүүдийн аль нэгийг ашиглан үйлдэл хийх чадвартай байдаг учраас тэдний танин мэдэх үйл ажиллагаа нь харьцангуй хязгаарлагдмал шинж бодит зүйлээс хамааралтай байдаг гэж Пиаже үзжээ. Жишээ нь: Жин тэнцүүлэх даалгавар
ном зүй: О.Мягмар "Хүний хөгжлийн сэтгэл зүйн лекцүүд" 

No comments:

Post a Comment