Thursday, June 1, 2017

1. Оюун ухаан ба дасан зохицохуй
Оюун ухааны мөн чанар:  Оюун ухааны анхдагч тестийг зохиосон эрдэмтэд /Binet, Simon 1905/ энэхүү ухагдахууныг нилээд өргөн авч үзсэн байдаг. Тэдний үзлээр бол ухаантай хүн гэж юмыг “зөв шүүж”, “ойлгож ухаарч”, “эрүүл ухаан”, идэвхи санаачлагынхаа ачаар амьдралын нөхцөлд дасан зохицож буй хүнийг хэлжээ. Хувь хүний орчиндоо дасан зохицох чадварыг оюун ухаан гэнэ. Энэхүү ойлголтыг өнөөдөр олон эрдэмтэн хүлээн зөвшөөрсөн билээ. 1939 онд насанд хүрэгчдийн оюун ухааныг судлах анхны тестийг зохиосон Векслерч энэхүү үзлийг хүлээн зөвшөөрдөг байна. Тэрээр оюун ухаан гэдэг нь ухаалгаар ажиллаж,  оновчтой сэтгэн, амьдралын нөхцөл байдлын учир зүйг сайтар олох ерөнхий чадвар, товчоор хэлбэл “орчинтойгоо харьцахдаа хүчээ зөв зохицуулах чадвар” гэжээ.
2. Оюун ухааны бүтэц, эх сурвалж
Оюун ухааны бүтэц:
Оюун ухааны хүчин зүйл: манай зууны эхэнд Спирмен хувь хүний зан үйл дээр нь тулгуурлан оюун ухааны ерөнхий хүчин зүйлийг тодорхойлж болох юм гэсэн дүгэнтэнд хүрч түүнийгээ G /генеральны фактор/ гэж нэрлэжээ. Хүмүүс оюуны ийм чадвараараа ойролцоо байж болох боловч зарим нь ямар нэг тодорхой төрлийн үйл ажиллагаа хийх чадвараараа илүү байдаг шүүдээ. Арифметикийн бодлого бодор, машин техникийн хөдөлгүүр засах, гадаад хэл судлах зэрэгт хүний тархи өөр өөр байдлаар ажилладаг.иймэс Спирмен ерөнхий хүчин зүйлээс гадна тусгай авьяас чадварын үзүүлэлт болох “S”-ийг авч үзжээ. Оюун ухааны ерөнхий түвшингээрээ хүн өөр байх бөгөөд тухайн түвшингээс хүн орчиндоо хэрхэн дасан зохицох нь шалтгаалдаг байна. Үүнээс гадна ийнхүү дасан зохицох явцад тулгарах  зорилтуудыг шийдвэрлэхэд илэрч байдаг тусгай чадварууд гэж бий. Эдгээр тусгай чадварууд нь ч гэсэн харилцан адилгүй түвшинд оршдог гэж Спирмен үзжээ.
Оюун ухааны анхдагч чадварууд: хүн бүр өдөр тутмынхаа амьдралын явцад өөрийнхөөрөө ажиллагаагаа явуулна. Энэ явцад түүний оюун ухаан нь хүртэн мэдрэх, тогтоох, ярих, тоолох болон бусад чадваруудаас илэрнэ. Тёрстоун  статистик аргуудын тусламжтайгаар ерөнхий оюун ухааны янз бүрийн талууудыг тодорхойлжээ. Эдгээр талуудыг тэрээр оюун ухааны анхдагч чадварууд хэмээн нэрлэж долоон ийм чадвар байна гэж үзжээ. Үүнд:
1.    Тоолох чадвар, тоон ба арифметик үйлдэл хийх чадвар
2.    Хэл ярианы уян хатан чанар, хамгийн тохиромжтой үгээр өөрийн санаагаа хялбархан ойлгуулах чадвар
3.    Үг яриаг хүртэх, аман ба бичгийн яриаг ойлго чадвар
4.    Орон зайн баримжаалал, юмс тэдгээрийн хэлбэр дүрсийг орон зайд төсөөлөлх чадвар
5.    Ой тогтоолт
6.    Эргэцүүлэх чадвар
7.    Хүртэх хурд, юмс, дүрслэл, тэдгээрийн эд ангийн хоорондын адил төстэй болон ялгаатай талуудыг нь түргэн хүртэх чадвар
Эдгээр чадвар тус бүрийг тодорхойлох тест зохиох нь оюун ухааны онцлог, хэв шинжийг тодорхойлоход хангалттай юм гэж Тёрстоун үзжээ. Харин эдгээр хүчин зүйлүүд нь хоорондоо нягт холбоотой оршдог нь илэрхий байсан учраас оюун ухааны хүчин зүйлийн талаарх асуудлыг улам нарийвчлан авч үзэх нь зүйтэй гэж Тёрстоун тэмдэглэсэн байна.
Зарим сэтгэл зүйчид тухайлбал Гильфорд оюун ухааны ямар үйлдлийг хийхэд хэрэгтэй байна вэ? Эдгээр үйлдлүүд нь ямар үр дүнд хүргэж байна вэ? Мөн ямар агуулгатай байна вэ гэдгээс шалтгаалан 120 хүртэл хүчин зүйлийг тодорхойлж болно гэж үзжээ. Агуулга нь дүрсийн, тэмдэгийн, зан үйлийн гэх мэт  янз бүр байж болно.
Томсон бусад сэтгэл зүйчтэй адилхан төрөл бүрийн даалгаварыг гүйцэтгэхэд зайлшгүй  шаардагдах хүчин зүйлүүдийг задлан шинжилсэн байна. Томсон тэдгээр даалгаваруудыг болон тэдгээрийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай бүх хүчин зүйлүүдийг цогцолбор байдлаар авч үзжээ. Дурын даалгаварыг гүйцэтгэхэд өөр өөр  төрлийн олон хүчин зүйлүүдийн мөн тусгай хүчин зүйлүүдийн оролцоо нэгэн зэрэг шаардагддаг гэж Томсон үзэж байсан. Үүнээс гадна эдгээр хүчин зүйл бүр бүрэлдэн бий болох өөрийн гэсэн онцлогтой юм. Энэ нь мэдлэгийн нөөц, сэтгэхүйн төрөлхийн болон үүсмэл онцлог зэргээс шалтгаална гэж үзжээ.
Оюун ухааны эх сурвалж:
Төрөл бүрийн чадавхиуд нь хэрхэн хөгжиж, эдгээрийн тусламжтайгаар хүний зан үйл их бага хэмжээгээр хэрхэн ухааждаг вэ?
Оюун ухааны хөгжил: Кеттелийн үзэж байгаагаар бол хүн бүр төрөлхийн заяагдсан оюун ухаан буюу “уусмал” байдалтай оюун ухааныг агуулсан байдаг гэнэ. Чухамхүү энэ нь бидний сэтгэх, хийсвэрлэх, ухааран эргэцүүлэх, чадварын үндсийг бүрдүүлж байдаг ажээ. Нөгөө талаас бидний амьдралын туршлага хуримтлагдахын хирээр төрөл бүрийн дадал, мэдлэгийн үндсэн дээр талсжин хэлбэржсэн оюун ухаан төлөвшин бий болно. Заяагдсан оюун ухаан нь орчиндоо дасан зохицох асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний зүгээс хэрэглэж буй төрөлхийн цогц чадварууд юм. Харин талсжсан буюу хэлбэржсэн оюун ухаан нь чухамхүү эдгээр асуудлыг шийдвэрлэх явцад бүрэлдэн бий болдог бөгөөд нэг чадварыг нөгөө чадварынх нь үндсэн дээр хөгжүүлэх, тодорхой дадал эзэмших зэргийг шаарддаг. Харин Хебб А ба В оюун ухааны талаар нилээд өөр төсөөллийг баримталдаг. А оюун ухаан гэдэг нь үр тогтох үед бий болдог бөгөөд хүний оюуны чадвар хөгжих үндэслэл болж өгдөг. Харин В оюун ухааны хувьд бол энэхүү төрөлхийн чадавхи орчинтойгоо харицан үйлчлэлцэх үйлчилгээнд орсны дүнд бий болдог ажээ
.
3. Сэдэвтэй холбогдох баримтууд:
ü  Гэр бүл дэх хүүхдийн тоо ба оюун ухаан: Зайонцын 2 хамтран зүтгэгч нь зайлшгүй хаах ёстой цэргийн албаа хааж байсан 19 настай 386114 голланд залуучуудыг судалжээ. Залуучуудын оюун ухааны хөгжил нь гэр бүлд эзлэх байр суурьтай ямар холбоотой байна вэ гэдгийг судлаачид судалсан байна. Судалгааныхаа үр дүнг графикаар илэрхийлсний үндсэн дээр гэр бүл дэх хүүхдийн тоо хэдий чинээ олон байна IQ коэфициентийн дундаж үзүүлэлт төдий чинээ доогуур байна гэсэн дүгнэлтэнд эрдэмтэд хүрчээ. Үүнээс гадна айлуудын ууган хүүхдүүд нь хамгийн өндөр оноог авч байсан бөгөөд   ялангуяа тухайн гэр бүл зөвхөн хоёрхон хүүхэдтэй тохиолдолд энэ нь бүр ч тодорхой харагдаж байжээ. Ууган хүүхэд ба отгон хүүхэд хоёрын хооронд хэдий чинээ олон хүүхэд байвал отгон хүүхдийн IQ нь ууган хүүхдийнхээс төдий чинээ хол доогуур байжээ. Зайонц Маркус нарын үзэж байгаагаар гэр бүл дэх хүүхдийн тооноос гэр бүлийн “оюун ухааны уур амьсгал” шалтгаалдаг  ажээ. Эдгээр судлаачид энэхүү уур амьсгалыг тодрхойлох арга зүйг боловсруулсан байна. Хүүхэд ч бай эцэг эх ч бай гэр бүлийн гишүүн бүр оюун ухааны тодорхой түвшинтэй байдаг бөгөөд энэ нь түүний нас амьдралын туршлагаас хамаардаг гэсэн таамаглалыг тэд үндэс болгожээ. Иймээс гэр бүлийн гишүүн бүрийн оюун ухааны гишүүн бүрийн оюун ухааны хөгжлийн төвшинг тодорхой тоогоор илэрхийлэх  боломжтой юм.
ü  Сургууль ба зонхилох соёл: үндэсний цөөнх бүхий орнуудын хувьд тухайн улсад зонхилж буй гол үндэстэн ястан нь ихэвчлэн улс орны дотор мөрдвөр зохих үнэт зүйлийн загварыг гүйцэтгэдэг байна. Харин барууны орнуудын хувьд бол нийгмийн үйл ажиллагааг тодорхойлж байдаг гол үнэлэмж баримжааллыг дунд давхрагынхан илэрхийлж байдаг. Үүнээс үзвэл энэхүү хоёр хүчин зүйлээс / зонхилж буйүндэстэн ястны соёл ба анги давхрагын шаардлага/ сургалтын арга барил хүүхдэд олгох мэдлэг, чадвар, дадл, тэдгээрийг үнэлэн урамшуулах арга зам шалтгаалдаг ажээ. Жишээ нь АНУ-д маш олон хүүхэд үндэсний цөөнхийн төлөөлөгчид амьдардаг боловч сургуулийн тогтолцоогоо дунджаар таван ам бүлтэй, англиар ярьдаг, цагаан арьстан гэр бүлээс гаралтай хүүхдүүдийг сургахад үндсэндээ тохируулжээ. Ийм хүүхдүүдийн эцэг эх нь нийгэмд их бага ямар нэгэн хэмжээний нэр хүндтэй, байр суурьтайн дээр хувийн бар сууцтай байдаг. Эдгээр нь ердийн гэр бүлүүд юм. Гэр бүлийн иймэрхүү загвар зургууд нь Канад, Франц, Немц зэрэг барууны ихэнх орнуудад түгээмэл юм. Энэ маягийн тогтолцооны үед амьдралын бусад хэвшил, заншил дэлгэрэх боломж хомс байдаг ажээ. Дээд тушаалын хүнийг хүндэл, үүрэг даалгаварыг хугацаанд нь биелүүл, өрсөлд, өөрийгөө бод гэсэн шаардлагыг сургуулиас хүүхдэд тавьдаг бөгөөд үүнд зохицон дасах ёстой. Ийм шаардлагыг дуулгавартайяа мөрдөхийн үндэс нь ирээдүйд диломтой болж, нэр хүндтэй ажил эрхлэн, хэзээ нэгэн цагт гурван хүүхэдтэй болж өөрийн гэсэн байр сууц худалдаж аювах гэсэн алсын найдвар юм. Бүх нийтийг хамран сургах ёстой боловсролын тогтолцоог ардчилсан тогтолцоо хэмээн үздэг хэдий ч дээд сургуулиудад “доод” зиндааныхны хүүхдүүд цөөн суралцдаг нь нууц биш юм. Тоглоом наадгнай нь төдий л олон байж чаддаггүй улмаас оюун ухааны хөгжил нь сулавтар байдаг. Олон хүүхэдтэй айлуудын хүүхдэд илэрдэг зарим нэг чанарууд зэрэг нь энэ давхрагын хүүхдүүдийн оцлог юм. Энэ үүднээс авч үзвэл оршин тогтнож буй сургуулийн тогтолцоо нь ийм хүүхдүүийн оцлог сонирхол үл нийцэх, нэвтрэн ороход нилээд төвөгтэй орчин байж болох юм. Гэхдээ эдгээр хүүхдүүд нь өөрийнхөө дээд зиндааны үе тэнгийхэнтэйгээ цуг нэг  л нийгэм соёлын хүррээлэлд амьдардаг. Сургуулийн нөлөө нь хүүхдүүдийн хувьд хүлээн авах боломж байгатай, тэдний амьдралын орчин нөхцөлд тохирдоггүй учраас өөртөө тохирсон сэдэл, үнэлэмж, баримжааллаа илэрхийлэн хэрэгжүүлэх боломжийг тэр болгон олгодоггүй байж болох талтай. Иймээс хүүхдүүдийн сурлагын амжилтыг тухайн үндэстэн ястны дотоод онцлогтой холбон тайлбарлах нь бүдүүлэг алдаа юм.
ü  Хэвийн ба гажигтай оюун ухаан:  оюун ухааны хөгжлийн төвшинг эхлээд Термен дараа нь Векслер судалж янз бүрийн түвшин бүхий хүмүүс нь хүн амын дунд харилцан адилгүй тархсан байдаг гэж үзжээ. Ийм судалгаагаар оюун ухааны хөгжлийн өр өөр бүлэглэлд хамрагдах хүмүүсийн онцлог ямар байж болох вэ ?  гэсэн асуулт зүй ёсоор сонирхол татдаг. Судлуулагчдын  80 гаруй хувийг хамарсан /оюун ухааны дундаж, дунджаас доогуур, ялимгүй дээгүүр түвшинд харьяалагдагчид / үндсэн бүлгээс гадна цөөн тооны судлуулагчдыг хамарсан захын бүлгүүдэд нэг талаас оюуны ялигүй гажиллтай /6%/ ба оюуны хомсдолтой хүүхдүүд /2-3%/ нөгөө талаас оюун ухааны өндөр ба онцгой өндөр төвшний /насанд хүрэгчдийн 1-%/ хүмүүс хам рагддаг байна.
ü  Оюун ухааны дундаж ба дунджаас ялигүй хэлбийсэн түвшинтэй хүмүүс:  оюун ухааны хөгжлийн түвшингийн үндсэн категорид харьяалагдах эдгээр хүмүүсийн хувьд IQ нь 20-119 онооны хооронд хэлбэлздэг бөгөөд тэдний бараг тэн хагас нь 90-110 онооны хоорондох зурвас зайг эзэлдэг. IQ ба мэргэжлийн амжилт хоёрын хоорондын холбоог тогтоох оролдлого олонтой хийгджээ. Мэргэжилгүй ажилчид (IQ нь 90-95) ба чөлөт мэргэжлийн хүмүүсийн (IQ нь 120 оноо) дундаж  IQ-ийн ялгааг тодорхойлсон. Гэвч нэгэн төрлийн мэрэгжилд харьяалагдах хүмүүсийн IQ харилцан адилгүй байсныг тэмдэглэсэн байдаг.
ü  Оюун ухааны төвшин:
Зарим сэтгэл зүйчдийн үзэж байгаагаар бол нэг хэсэг даалгавар нь бодитой тодорхой оюун ухааныг нөгөө  хэсэг нь хийсвэр оюун ухааныг шаарддаг. Бодит буюу практик оюун ухаан нь өдөр тутмын асуудлыг шийдвэрлэх төрөл бүрийн асуудалтай харьцах харьцаагаар баримжаалахад бидэнд тус болдог. Үүнтэй холбоотойгоор Йенсен тодорхой дадал болон мэдлэг, ер нь хүний ойд хадгалагдаж байдаг мэдээллийг хэрэглэх боломжийг олгож байдаг ассиоцатив /холбоослох/ чадваруудыг оюун ухааны анхдагч түвшинд хамруулан үзжээ. Харин оюун ухааны хийсвэр түвшингийн хувьд бид түүний тусламжтайгаар уг ухагдахууныг ашиглан үйлдэл хийдэг. Үүнийг Йенсен оюун ухааны хоёрдогч буюу когнитив /танин мэдэхүйн/ түвшинд хамруулжээ. Йенсений үзэж байгаагаар энэхүү хоёр түвшний хоорондын харьцаа нь хүн бүрийн хувьд удамшлаас шалтгаалдаг.

4. Оюун ухааны хөгжлийн талаарх онолууд
1.    Оюун ухааны цогцолбор онол (Х.Гарднер):
Хүний оюун ухаан нь бие даасан тусгай чадамжуудаас бүтдэг цогцолбор зүйл юм гэж Амеркийн сэтгэл зүйч Х.Гарднер үздэг. Оюун ухаан нь гэдэг нь бие даасан долоон өөр чадамжийг агуулна. Эдгээр нь бие даасан өөр өөрийн гэсн онцлог бүхий хэв шинжүүдийг үүсгэдэг. Хэв шинж тус бүр нь нэг хүнд заавал жигд хөгжсөн байх албагүй. Нэг юмуу хоёр шинж түлхүү бусад нь ердийн төвшинд хөгжсөн байдаг. Оюун ухааны аль хэв шинж давамгайлж байгаагаас шалтгаалан амьдралд зохицон дасах чадвар нь хүн хүний хувьд харилцан адилгүй аргаар явагддаг. Сургалтын явцад суралцагчдын оюун ухааны хөгжлийн хувийн онцлог хэв шинжийг илрүүлэн хөгжүүлэх нь чухал гэж үздэг. Хүмүүнлэг онол учраас барууны орнуудад өндрөөр үнгэлэгдэж байгаа юм.
Оюун ухааны бие даасан долоон хэв шинж :
-       Хэл ярианы оюун ухаан
-       Хөгжмийн оюун ухаан
-       Математик логикийн оюун ухаан орон зайн оюун ухаан
-       Биеийн хөдөлгөөн тэнцвэрийн оюун ухаан
-       Хүмүүс хоорондын харилцааны оюун ухаан
-       Өөр лүүгээ, дотогш чиглэсэн оюун ухаан
Хэл ярианы оюун ухаан:  өгүүллэг тууж , ном унших, хошигшнол, оньсоготаавар, үгийн сүлжээнд дуртай, унших, бичих чалвар сайтай, ойлгомжтой сайхан ярьдаг аман хичээлдээ сайн сурагчид.
Логик математикийн оюун ухаан: Юмсын эх загвар, цуглуулга хийх, оюун сорьсон болон компьютер тоглоом тоглох, тоо бодох, тооцоо шаардсан асуудал шийдвэрлэх, юмыг туршиж үзэх, зураг төсөл зохиохдоо дуртай, тооны төрлийн хичээлд сайн
Орон зайн оюун ухаан: зурах, дуурайлгах, урлаж чимэглэх ажилд дуртай, юмсыг тодорхой төсөөлөлөн зураглаж чаддаг, орон зайн баримжаа сайтай, толгой эргүүлсэн дүрс зургийн учрыг олох, эвлүүлдэг тоглоом тоглохдоо сайн, фото зураг авах, дүрс бичлэг хийх, зохион бүтээх дуртай, геометрийн мэдрэмж сайтай.
Хөгжмийн оюун ухаан:   дуу дуулах дуртай, хөгжмөөс таашаал авдаг, хөг аялгууг сайн тогтоодог, хөгжим сонсох, нотыг ойлгох, зохиох, хөгжим тоглохдоо сайн, хөгжмийн зэмсэг хийх дуртай, аливаа зүйлийг хөгжмийн хэмнэлтэй холбон ойлгох чадвартай.
Хүмүүс хоорондын харилцааны оюун ухаан:  Хүнтэй амархан нөхөрлөдөг, хүмүүстэй байх дуртай, асуудлыг хамтаараа шийдвэрлэх нь таалагддаг, бусдын сэтгэл санааг ойлгодог, ярьж харилцах зөвлөгөө өгөх дуртай.
Дотогш чиглэсэн оюун ухаан:  зөвхөн өөрийнхөө найз нөхдийн дунд байх нь таалагддаг, юмыг дотроо төсөөлөн бодох дуртай, өөрийн гэсэн хатуу мэдрэмж, бодолтой, ихэвчлэн өдрийн тэмдэглэл хөтөлдөг, өөрийн гэсэн хоббитой, төсөл төлөвлөгөө боловсруулах дуртай.
Биеийн хөдөлгөөний тэнцвэрийн оюун ухаан:  Бүжиг танц, хөнгөн атлетикт дуртай, биеийн хөдөлгөөн, дохио зангаагаараа мэдээллийг сайн дамжуулдаг, юмыг хөдөлгөж барьж, тэмтэрч үзэх, жүжиглэх дүрд тоглох юмны тогтвор тэнцвэрийг олохдоо дуртай, эдгээрийг сайн хийдэг.

ном зүй: О.Мягмар "Хувийн дасан зохицохуй"
              О.Мягмар "Сэтгэл судлал" нэгдүгээр дэвтэр
2.  

No comments:

Post a Comment