Thursday, June 1, 2017

Дасан суралцахуй
Дасан суралцахуйн тухай ойлголт: Энэ нь хүүхдийн зан үйлийг өөрчлөхөд орчноос үзүүлэх нөлөөллийг дамжуулж байдаг үндсэн үйл явц юм. Хүүхдийн хувийн туршлага болон дасгал сургуулилтын үндсэн дээр дасан сурах үйл явц явагдана. Тэдний хийж байгаа бүхий л үйлдэл нь дасан сурахуйтай холбоотой юм. Хүүхэд бүр л явж гүйж, юм бичиж, уншиж чаддаг. Гэтэл энэ бүхэнд суралцах явцдаа сурагч бүр өөр өөрийн гэсэн арга туршлагатай болсон байдаг. Сурагчид алхам тутамдаа тодорхой мэдлэг чадвар дадл эзэмшсээр орчиндоо зохицож дасч сурна. Энэ нь нийгмийн орчны нөлөөгөөр амьдралын төрөл бүрийн туршлага эзэмшиж байна гэсэн үг юм. Дасан сурахуй нь хувийн туршлага болон дасгалын үр дүнд явагдана. Энэ нь хувь хүний зан үйлийг өөрчлөх үндсэн үйл явц юм. Дасан сурахуй нь хөгжилтэй нягт холбоотой явагддаг.
Хүүхдэд өдөр тутам байнга нөлөөлж байдаг хамгийн ойрын орчин бол гэр бүл, сургууль, цэцэрлаг юмн сургууль дээрээ болон гэртээ хүүхэд юу хийж байна? эцэг эх багш нар нь тэдэнтэй яаж харилцаж байна? ангийхантайгаа яаж харилцаж байна? эдгээр асуултууд нь хүүхдийн зан үйлийн хувийн туршлага хуримтлагдан тогтоход маш чухал нөлөөтэй юм. Багш нь хичээлээ сонирхолтой сайн зааж чаддаггүй, сурагчид зүгээр суун цаг нөхцөөдөг. Ийм байдлаар өдөр тутам байнга давтагддаг бол сурагчид залхуурах, аливаа зүйлд идэвхигүй хариуцлагагүй хандах дадалтай болно. Нэгэнт төлөвшин тогтсон сөрөг дадлыг богино хугацаанд гэнэт таслан зогсоож, идэвхигүй хүүхдийг гэнэт идэвхитэй болгох, хоцрогдсон мэдлэгийг богино хугацаанд нөхөх зорилтуудыг дэвшүүлэн тавих нь суурь муутай байшингийн ханыг хичээнгүйлэн өрөхтэй адил бүтэлгүй зүйл юм. Энэ нь сургуулийн орчинд зан үйлийн буруу дадалд сургаж байгаагийн жишээ юм. Хүүхдийг зөв зан үйлд дасган сургахын тулд түүнд нөлөлж буй олон үйл явдлуудын хоорондын холбоог оновчтой тогтоох нь зүйтэй. Жишээ нь багш хичээлд хандах эерэг хандлагыг сурагчдад төлөвшүүлэхийн тулд тэдэнтэй эвтэйхэн харилцаж, хичээлээ сонирхолтой хэлбэрээр заан, тэднийг шудрага зөв дүгнэж , урамшуулах ёстой. Энэ нь багш сурагчдын харилцаа, багшийн заах арга- ур чадвар, сурагч ийг үнэлэх урамшуулах гэсэн гурван зүйлийг хослуулан сурагчдад сурах эерэг хандлага төлөвшүүлэх нөхцөл хэрхэн бүрдүүлж болохыг харгуулж байна. орчны нөлөөгөөр ямар нэгэн дадал хандлагыг хүүхдэд төлөвшүүлэх урамшуулалба шийтгэл чухал үүрэгтэй. Урамшуулал хүүхдэд бий болж буй зан үйлийн эерэг туршлагыг бэхлэхэд чухал ач холбогдолтой юм. Гэвч урамшууллыг оновчтой хэрэглэхэд багш эцэг эх анхаарвал зохино. Өдөржин хичээлээ хийсэн хүүхдээ дуртай хөгжмөө сонсон зугаацах, найз нөхөдтэйгөө уулзах, түр зугаалах, эсвэл кино үзэхийг ээж аав нь зөвшөөрөх, улирлын явцад тогтмол идэвхитэй хичээллэн хийчээлийн агуулгыг сайн эзэмшсэн сурагчийг шалгалтнаас чөлөөлөх зэрэг нь урамшууллын жишээнүүд юм. Шийтгэл бол зан үйлийн сөрөг дадал, туршлага хүүхдэд төлөвшихөөс урьдчилан сэргийлэхэд нөлөөлдөг. Гэвч хүүхдийг байнга цагдаж, алдаа дутагдал бүрийг бүртгэж тоочих нь буруу. Иймэрхүү хандлага хүүхдийн өөртөө итгэх итгэлийг алдагдуулах ба хүнд итгэдэггүй, өширхүү дайсагнасан зантай болнох эрсдэлтэй. Харин хүүхэд алдаж эндсэн тохиолдолд алдаагаа засах арга замыг эрж олох, алдаагаа давтахгүй байх нөхцөлийг бүрдүүлэхэд шийтгэл чиглэгдэх ёстой. Шалгалтан дээр хууран мэхэлсэн сурагчийг шалгалтнаас гаргах, бүдүүлэг авир гаргасных нь төлөө найз нөхөд нь холдож хөндийрөх, сурагчийн дүрэм зөрчсөний улмаас багшийн зүгээс сурагчид сануулга өгөх, хичээлээ хийгээгүй хүүхдийнхээ зугаалах, найз нөхөдтэйгөө үзвэр үзэх эрхийг хасах зэрэг шийтгэлийн жишээнүүдийг дурьдаж болох юм.
Орчноос хүүхдэд үзүүлж байгаа нөлөөлөл нь түүнд бусад хүмүүсийн зүгээс хандаж байгаа хандлагатай нягт холбоотой. Орчны хүмүүс түүнд хэрхэн хандаж байгаагаас түүний “БИ” үзэл баримтлал, өөрийнхөө “БИ”-г ойлгох, үнэлэх, дүгнэх, хандлага шалтгаалдаг. Ялангуяа багш эцэг эх зэрэг хүүхэдтэй өдөр тутам харьцаж байдаг ойрын хүрээллийн хүмүүсийн үүрэг энд чухал юм. Өөрөөр хэлбэл хүүхэд бол авьяастай, ухаалаг, хариуцлагатай, дэг журам сахих чадвартай юм гэсэн орчны хүмүүсийн эерэг хандлага нь эдгээр чанаруудыг хүүхдэд төлөвшүүлэхэд байгагүй үүрэг гүйцэтгэдаг ажээ.
(О.Мягмар “Сэтгэл судлал 2-р дэвтэр” )
Дасан сурахуйн төрлүүд:
А.Бандура - Загварчлах замаар дасан сурахуй:Дасан сурахуй нь зөвхөн л бидний хувийн үйлдлийн үр дүнгээс шалтгаалдаг байсан бол ихээхэн ядаргаатай, үр дүн багатай төдийгүй  ихээхэн аюултай юм. Ид ачаалалтай цагаар жолооч хүн улаан гэрлээр дайран гарахгүй байж сурахын тулд заавал өөр машинтай мөргөлдөх эсвэл хүүхэд дайрах ёстой гэж үү? Аз болоход үгэн мэдээлэл болон зан үйлийн харгалзах загварын ачаар хүн зан үйлийн илүү төвөгтэй хэлбэрийг эзэмших чадвартай байдаг. Шууд туршлагын үндсэн дээр эзэмшиж болох зан үйлийн бүх хэлбэрийг үндсэндээ бусдын зан үйлийг ажиглах замаар дам аргаар эзэмшиж болно гэж Бандура үздэг. Хорт хавдар нь хүмүүсийн сэтгэл санааг хэрхэн өөрчилдгийг мэдэхийн тулд бид заавал хорт хавдраар өвчлөх шаардлагагүй. Учир нь бид ийм өвчинд нэрвэгдсэн хүмүүстэй уулзаж, харж, тэдний үхлийн талаар унүиж энэ өвчний эсрэг хийж буй тэмцэлтэй танилцаж болно. Зан үйлийн шинэ хэлбэр, шинэ онцлогийг эзэмшихэд ажиглалтаар дамжуулан дасан сурч болно гэдгийг үгүйсгэх нь хүний хосгүй чадварыг үгүйсгэнэ гэсэн үг.  Бидний хэн нэг нь ямар нэг асуудлыг шийдвэрлэх гэж тэмцэж тэмцчихээд үүнийг урьд нь хэн нэгэн хүн шийдсэнийг олж мэдвэл уг асуудал инээд хүрэм хялбар санагдах нь лавтай. Жишээ нь хүүхдүүд өдөр тутмын гэр ахуйн ажил хийх, тодорхой тоглоомоор тоглох зэргийг ажигласаар сурдаг бөгөөд өөрт таашаал өгч буй эсэх нь төдий л чухал биш байдаг. Түүнчлэн тэдний аминч, түрэмгий, бусдын төлөө анхаарал тавих зэрэг чанарууд нь ажиглалттай холбоотой байж болно.
Дугуй унах, роликаар гулгах, машинбарих, шүд эмчлэх, зэрэг нь практик дадлыг зайлшгүй шаарддаг. Дадлага хийхгүй бол эдгээр зан үйлд төдий л сайн суралцаж чадахгүй. Гэхдээ загварчлах замаар зан үйлийн өвөрмөц хэлбэрүүдийн талаар олон нэмэгдэл мэдээллийг өгч шинэ зан үйлийг бий болгож болно.
Б.Ф. Скиннер-Оперант дасан сурахуйн онол: Б.Скинер зан үйлийг респондент ба оперант гэж 2 ангилсан. Энэ  нь Павловын тодорхойлсон нөхцөлт ба нөхцөлт бус рефлекслэг үйлүүдтэй төстэй юм.мөч хөдлөх гэх мэт.

Респондент зан үйл
Оперант зан үйл
Өдөөгчийн үйлчидлгээний хариуд үзүүлж байгаа хариу үйлдэл. Жишээ нь гэрлийн хариуд нүдний хүүхэн хараа агших, тэлэх, даарснаас болж чичрэх, мэдрэлийн эмчийн алхаар тонших үед Респондент зан үйлүүд нь мэдрэлийн системийн автомат үйл ажиллагаан дээр тулгуурлан нөхцөлт бус рефлексийг араасаа дагуулдаг. Респондент зан үйлийн үед өдөөгч нь нэн чухал . өдөөгч заавал эхэлж үйлчлээд дараа нь хариу үйлдэл үүссэн байх ёстой. Иймээс өдөөгч чухал гэдгийг онцлон тэмдэглэж Скиннер үүнийг “С” (стимул-өдөөгч) хэв шинж бүхий нөхцөлдүүлэлт гэж нэрлэжээ. Жишээ нь бяцхан Альберт хүүгийн туршилт.
Үйл явдлыг ямар нэг байдлаар өөрчлөх зорилгоорорганизм идэхитэйгээр үйлчилж байгаа тохиолдлыг Скиннер оперант зан үйл гэжээ. Хүний хийсэн үйлдлийн үр дагавар нь ирээдүйд чухам ямар нөлөөтэй байгаа нь чухал. Скиннер үүнийг онцлон тэмдэглээд “Р” (риакци- хариу үйлдэл) хэв шинжийн зан үйл гэжээ. Хариу үйлдлийн дараагаар илрэх үйл явдал нь оперант зан үйлийг тодорхойлно. Өөрөөр хэлбэл организмын зан үйлийн дараагаар ямар нэгэн үр дагавар бий болно. Харин энэ үр дагаварын шинж чанараас нь шалтгаалан уг зан үйлийн цааш нь давтах уу үгүй юу? Гэдэг нь шийдэгдэнэ. Үйлдлийн үр дагавар нь эерэг байх юм бол уг зан үйлийн цаашдын давталт нэмэгдэх магадлалтай. Харин сөрөг үр дагавартай байвал уг зан үйлийн давталт багасна. Жишээ нь бидний инээмсэглэлийн хариуд байнга ууртай харц шиддэг хүн рүү бид инээмсэглэхээ болих гэх мэт. Оперант зан үйл нь сөрөг үр дагавараар хянагдаж байдаг. Сөрөг үр дагавар нь тухайн зан үйлийг сулруулан саатулж улмаар устгахад хүргэнэ гэж Скиннер үзжээ.  



ном зүй:  О.Мягмар “ хүний хөгжлийн сэтгэл судлал”  

No comments:

Post a Comment