Tuesday, September 27, 2016


Өсвөр насны сэтгэл зүйн онцлог
10 -12 эрт үе
13-15 дунд үе
16-17 хожуу үе
Энэ үед л хүүхдэд бие физиологийн     хувьд болон сэтгэл зүйн хувьд асар их
 өөрчлөлтүүд  бий  болдог. 
Энэ  үе  нь  хүүхдээс  насанд  хүрэгч  болох  хамгийн төвөгтэй үе бөгөөд өөрийгөө том хүн мэтээр мэдэрдэг.
Өсвөр насны хэрэгцээ:
Үе тэнгийхэн, хамт олон, гэр бүлдээ өндөр байр суурь эзлэх
Өөрийгөө баталж, нотолж харуулах хэрэгцээ
Бусдаас хараат бус байх 
Өсвөр насны сэтгэл зүйн онцлог:
          Эцэг эхээсээ зай барьж эхэлнэ. Энэ бол хэвийн зүйл. Эцэг эхийн орон зайг үе тэнгийхэн нь эзэлнэ. Тэд эцэг эхээс найз нөхдийн дүрэм журмыг илүүд үзэж, эрхэмлэн сахина. 
 
Өсвөр насны охид хөвгүүд өөрсдийгөө “том хүн” болсон хэмээн мэдэрч, өөрсдийг нь “том хүн” гэж хүлээж авахыг хүрээлж буй хүмүүсээс шаарддаг. Өсвөр насныхны энэхүү мэдрэмжийн илрэл олон янз. Тухайлбал: 
Насанд хүрэгчдийн гадаад онцлог  шинж төрхийг  дуурайх (тамхи татах, тэдэнтэй адил хувцаслах, уруулаа будах, чөлөөт цагаа өнгөрүүлэх хэв маягийг дуурайх гэх мэт). Энэ нь “том хүн” болох хамгийн хялбар боловч сөрөг үзэгдлийг бий болгож болох арга зам юм. 
Хөвгүүд  жинхэнэ эр хүний чанаруудыг (эр зориг, хүч тамир, тэсвэр тэвчээр, хатуужил, үерхэл нөхөрлөлд үнэнч байх чанар гэх мэт) өөртөө
төлөвшүүлэхийг эрмэлзэх. Дээрх чанаруудыг хөгжүүлэх зорилгоор хөвгүүд биеийн тамир спортоор идэвхтэй хичээллэж эхэлдэг
Насанд хүрсэн хүн шиг байх гэсэн охид хөвгүүдийн хүсэл тэмүүлэл нь бодит байдлын зүгээс эсэргүүцэлтэй тулгарна.  Өсвөр насныхан насанд хүрэгчдийн харилцааны тогтолцоонд  өөрийн байр суурийг хараахан эзэлж чадахгүй учраас үе чацуутныхаа дунд байр сууриа олдог байна.
Өсвөр насны хямрал: 
Хямрал нь насанд хүрэгчид, нийгмийн зүгээс өсвөр насныханд буруу хандах хандлага, харилцааны үр дагавар юм
Насанд хүрсэн хүн шиг байх гэсэн охид хөвгүүдийн хүсэл тэмүүлэл нь бодит байдлын зүгээс эсэргүүцэлтэй тулгарна.  Өсвөр насныхан насанд хүрэгчдийн харилцааны тогтолцоонд  өөрийн байр суурийг хараахан эзэлж чадахгүй учраас үе чацуутныхаа дунд байр сууриа олдог байна.
 Хямралын улмаас хүүхдэд гарах өөрчлөлтүүд: 
Сурах үйл ажиллагааг сонирхох сонирхол буурах
  • Дуулгаваргүй болох
Зөрчилтэй, Түрэмгий
Багш, эцэг, эхээс илүү найз нөхөд, үе чацуутны нөлөө илүү хүчтэй болох.
Сургуулийн шаардлагад захирагдахаас татгалзах
Сахилга бат зөрчих
Хорио цээр, заавар, сургамжийг эсэргүүцэх