Thursday, June 1, 2017

1 Бага бүлэг, түүний доод ба дээд хязгаар
Бага бүлэг – тооны хувьд цөөн, үйл ажиллагааны нэгдсэн зорилгоор нийлж харилцан үйлчлэлээр холбогдсон хүмүүс юм. Түүний гол мөн чанар нь бүлгийн гишүүн бүр бие биестэйгээ шууд харилцах мэдээлэлээ солилцох харилцан нөлөөллөх боломжтой нэгдэж нийлсэн бүхэллэг байдал болно. Түүнд багтаж буй хувь хүмүүсийн сэтгэл зүй нэг цул бүхэллэг бүтэц байдлаар хүлээн авдаг. Аливаа бага бүлэг нийгэм эдийн засгийн учир шалтгаанаар бий болдог. Хүн бүр олон нийтийн дунд амьдрахдаа өөрийгөө баталгаажуулах, дэмжлэг олохын тулд ямар нэгэн бүлэгт харъяалагддаг.
Бага бүлгийн гишүүдийн доод хязгаар 3 зарим тохиолдол 2 байдаг.
Бага бүлгийн зохистой хэмжээ нь хамтран гүйцэтгэж буй үйл ажиллагаанаас шалтгаалах ба 5-12 хүний хүрээнд байдаг. Дээд хэмжээг түүний чанараас шинжээр тодорхойлдог бөгөөд гол төлөв 20-40 хүнээс хэтэрдэггүй. Хэмжээгээрээ томрох үед дотроо ахин жижиг бүлгүүдэд задардаг. Тиймээс бүлэгт анхдагч хоёрдогч буюу албан ёсоор нэг нэгдмэл боловч дотроо хэд хэдэн дэд бүлэг агуулсан хамтлаг бий болно.
Нийгмийн хамтлаг дотор ийм дэд бүлгүүд байх ёстой бөгөөд тэр нь гол төлөв 2-8 хүнтэй байдаг. Түүнээс олон хүнтэй бол тогтворгүй. Бүлгийн гишүүдийн нас ахих ба тэдний нийгмийн статус нэмэгдэхэд бичил бүлгийн ерөнхий уур амьсгал үйл ажиллагаа үр бүтээлд их нөлөөлдөг. Хүн өөрийн зан үйлийн аль нэгэн бодлогыг боловсруулахдаа жижиг бүлэгтээ тулгуурладаг. Тиймээс хүн юуны өмнө шинэ орчинд орохдоо өөрийнх нь зан үйлийг сайшаах бичил бүлгийг сонгодог.
Бага бүлэг нь бусад бүлгүүдээс дараах шинжээр ялгаатай.
Үүнд:
-       Гишүүд нь бие биенийг таньдаг, шууд харилцах боломжтой.
-       Харьцангуй цөөн тооны /2,20-40/ гишүүдтэй
-       Хамтын ажиллагаа болон нийтлэг зорилгоор нэгдсэн.
2. бага бүлгийн ангилал
Бага бүлгийг нийгэм сэтгэл зүйн талаас нь нарийвчлан судлах үүднээс эрдэмтэд янз бүрийн учир шалтгаанаар төрөлжүүлэн ангилсан.
1.    Болзолт бүлгүүд – нас, хүйс зэрэг ямар нэгэн нийтлэг шинжээрээ нэгтгэгддэг.
2.    Болзолт бус бодит бүлгүүд- гишүүд нь өдөр тутмын байнгын амьдрал, үйл ажиллагаанд оршдог. Тэдгээр нь бүлгийг шинжлэх ухааны үүднээс судлах, тайлбарлахадын тулд зориуд зохион байгуулсан лабораторийн ба ердийн гэж ялгадаг.
- албан ёсны бүлгүүд- гаднаас албан журмаар өгсөн бүтцийг хадгалдаг. Ийм бүлэг гол төлөв нийгмээс баталж өгсөн, урьдаас тогтоосон зорилго, журам заавар, дүрмийн дагуу ажилладаг. Гишүүнчлэл харьцаа хандлага нь албан ёсны шинжтэй. Зохион байгуулалттай бага бүлэг нь олон нийтийн хэрэгцээг хангах үүднээс байгуулагддаг.
- албан бус бүлэг – хувийн шилэн сонголт дээр бүрддэг. Ийм бүлэг нь харилцах харъяалагдах, ойлголцох таалагдах, хайр сэтгэлийн гэх зэрэг хувь хүнд байх сэтгэл зүйн хэрэгцээнд тулгуурлан үүсэн нэгддэг. Сэтгэл зүйн субьектив талаас бүлэг / албан ёсны ба албан ёсны бус бүлэг ч тэр/ хүмүүсийн харилцах хэрэгцээг хэрэгжүүлэх явцад бүрэлддэг.
- Сул хөгжсөн бүлэг гэдэг - бүрэлдэж оршин тогтнох эхний шатандаа байгаа бүлэг юм.
-Нягтраагүй /Деффуз/ бүлэг гэж тохоилдлын нэг орон зайд ижил сэтгэл хөдлөл хөөрөл догдлолоор нэгдсэн хэсэг хүмүүс юм.
- өндөр хөгжилтэй бүлэг нь – бий болоод удсан, нэгдсэн зорило ба нийтлэг сонирхолтой, харьцаа хандлагын эв нягтрал сайтай зэргээрээ онцлог байдаг.  сонгодог жишээн нь хамт олны коллектив юм.
- хамт олон бол хүмүүсийн нэгдлийн дээд хэлбэр  бөгөөд хамтын ажиллагааны хамгийн ая таатай нөхцлийг бий болгодог. Бусад бүлгүүдээс ялгагдах онцлог шинжүүдтэй байдаг.
- Референт /эталон/ буюу загвар бүлэг нь бусдад үгэрлэгч, туслан зөвлөгч – хүмүүсийн хэрэглээ сонирхол, хувийн эрхэмлэн дээдэлдэг чиг баримжаала нийцсэн юм. Референт бүлэг бол тхайн хүний хувьд баримтлах үнэлэмжийн хэм хэмжээ нь дагаж дуурай загар болох мөрөөдлийн бүлгийн хувилбар юм. Хув хүн референт бүлгийн хэм хэмжээтэй өөрийн бодол санаа, зан үйлийг харьцуулах ба тохирохыг эрмэлздэг.
- референт бус/ гишүүнчлэлийн/ бүлэг хүмүүс болитойгоор элсэн ордог ба хөдөлмөрлөдөг.
Бүлгийн оршин тогтнох хугацаагаар нь түр зуурын ба тогтвортой бүлэг гэж ялгадаг. Түр зуурын бүлэгт хязгаарлагдмал цаг хугацаанд /уралдаан тэмцээнд оролцогчид эсвэл тойрон аяллаар хамт аялагчид гэх мэт/ хүрээнд нэгдсэн хувь хүмүүс орно. Тогтвортой бүлэгт үүрэг ажиллагааны зорилгоор хаьцангуй удаан хугацаанд оршин тогтносон хамтын үйл ажиллагаа явуулдаг хүмүүс багтана. /гэр бүл, хөдөлмөр, сургалтын хамт олон зэрэг/
-Тренингийн бүлэг – сэтгэл зүйч, хөтлөгч дасгалжуулагчийн удирдлага дор үр дүн бүтээлтэй хрилцааны дадал төлөвшүүлэх, харилцах ойлголцох ба сэтгэл зүйн асуудлыг шийдвэрлүүлэхээр зориуд бүрдүүлдэг нийгэм сэтгэл зүйн сэтгэц заслын түр зуурын бүлэг бөгөөд практик а холбогдолтой байдаг.

Бага бүлэг ба хамт олны сэтгэл зүйч судалгаанд хандах тогтолцооны хандлага нь түүний бүтцийн олон төрлийн холбоонд задлан шижлэл хийх мөн, тэдний хамтын ажиллагаа болон харилцааны субьект бие хүмүүсийн хоорондын хандлагыг авч үзэхийн санал болгодог.

ном зүй:
Л.Уранцэцэг, М.Дэлгэржав "Нийгмийн сэтгэл судлал"

No comments:

Post a Comment