Sunday, June 4, 2017

Үйлийн явцдаа суралцаж хүншихүй
Мэдлэг бүтээхүйн бүтэц тогтолцооноос түүний явцын аргын арга нь үйл бөгөөд тэр нь түүний эрч буюу хөдөлгөгч хүч. Ийнхүү мэдлэг бүтээхийн үйлээс эхлэдэг учраас түүнийг заримдаа үйлийн явцад суралцаж хүншихүй гэж нэрлэдэг.
Хүний оршин амьдрахуйн үндэс болох үйлдвэрлэлийн анхдагч тал нь багажаар багаж, мэдлэгээр мэдлэг , сэтгэцийн багажаар сэтгэцийн багаж үйлдвэрлэх явдал юм.Сэтгэцийн багаж нь үйлдвэрлэлтийн аргын арга учираас хүн нь үйлдвэрийн хөгжлийн эрч мөн хүч болж  таарна. Хүн хэмээх үйлдвэрийн ажиллах явцдаа сэтгэцийн багажаар сэтгэцийн багаж бүтээхийг , үйлдвэрлэхийг түүний үйлийн явцдаа суралцаж хүншихүй гэдэг. Энэ нь хүн оршин амьдрахуйн үндэс нь үйлийн явцдаа суралцахуй гэсэн үг.
Тухайлбал багш та үйлийн явцдаа суралцаж хүншихүйд сурах, туршлага сургамжийг бусдаас биш өөрөөс хайх. -Ахмад багш олны танил удирдах ажилтан болсон нэгэн “3-р сургуульд багшилж байхад надад хамгийн хэцүү ангийг өгсөн. “Г” бүлэг гэдэг чинь ер нь л улирсан ч юм уу, түрүүчийн бүлгүүдийн гологдолуудаас бүрэлддэг байлаа.Гэхдээ би тэднээс л амьдралын их сургууль төгсөж,ажил дээр гарахад янз бүрийн ааш авиртай хүмүүсийн аргыг олж сурсан” гэж бичсэн байна.
Хүний үйлийн явцдаа суралцаж хүншихүй нь  эрчлэгч бөгөөд хөдөлгөгч нь түүний арга тал болох сэдэл, мөн чанар нь гүйцэтгэлийн үр дүн юм.
Арга тал: Практикаас онолын үйлд шилжихүй \ практик-онол\
Билиг тал:Онолоос практик үйлд шилжихүй\онол-практик\
Үйлийн явцдаа суралцаж хүншихүйн дотоод буюу онолын тал хэлэхүйг \онолын үүднээс\чөлөөтэй аяндаа гүйцэтгэхгүйгээс эхэлж, үйлийн хэлбэрийг ухамсарлаж буюу эзэмших\ практик үйлдэл\, түүнийгээ шууд хэрэгжүүлэн өрнөдөг.

Үйлийн явцдаа суралцаж хүншихүйн гадаад буюу практик тал нь үйлийг ухамсарлах ба түүнийг боломжоороо эзэмшихээс \ практик үйлдлээс\ эхэлж, чөлөөтэй аяндаа хэлэх \ онолын үйлдэлд\ шилжинэ.
1               Сэтгэл судлалын судалгааны аргын тухай ерөнхий ойлголт

ШУ.ны судалгааны арга нь ШУ.ны онолын хандлага түүнийг практикт хэрэглэх зорилгоор заавар зөвөлгөө гаргахын тулд найдвар баталгаа олж авахаар эрдэмтдийн хэрэглэж буй арга хэрэгсэл юм.
СС-н судлах зүйлийг тодруулах сэтгэцийн үзэгдэл үйл явцыг судлахад олон аргууд хэрэглэддэг бөгөөд  орчин үед олон ШУ.ны судалгаа шинжилгээний аргын нэгтгэн хэрэглэх болсон.
Бусад ШУ.ны аргуудыг өргөнөөр хэрэглэдэг.
СС.н ШУ нь биеэ даасан ШУ болсон үеээс буюу XIX зууны үеээс тодорхой судалгааны аргуудтай болсон. XIX зуунаас математик статистикийн аргыг өргөнөөр хэрэглэх болсон.
Судалгааны аргын үндсэн алхам
1.    Судалгааны таамаглал загварчилгаа
2.    Судалгааны аргыг сонгоно
3.    Анхдагч мэдээлэл цуглуулна
4.    Анхдагч мэдээлэлд дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргана
5.     Үр дүнг нягталж тайлбар хийнэ
Үр дүнгээс хамаарч  дахин нэг дүгээр алхам руу шинэ таамаглал дэвшүүлэн судалгааг эхлүүлнэ
Орчин үед суалгааны математик статистик  техникийг хөгжлийг хэрэглэх болсон нь  илүү хялбар болоод зогсохгүй цаг хугацаа хэмнэх болсон.
СС.н мэдээлэл цуглуулах үндсэн аргуудад ажиглалт, асуулга, туршилтын арга багтдаг. Эдгээр аргуудыг хэрэглэхдээ олон янзын шинэчилсэн хувилбарыг хэрэглэдэг. Боловч тэр болгонд аргын жинхэнэ мөн чанарыг өөрчидөггүй.
СС.н анхдагч мэдээлэл цуглуулах арга
Орчин үед сэтгэц оношлогооны аргуудыг янз бүрээр ангилах болсон бөгөөд судлаач В.Столин ангилахдаа.
·         Зөв хариултыг сонгох даалгавартай эсвэл харьцангуй зөв хариулт  байхгүй. /оюун ухааны тест, бие хүний тест, хэл ярианы тест/
·         Судалгаанд зөв хариултын биш  хариултын чиг хандлагыг чухалчилах даалгавар өгдөг.
/бие хүний зарим тест, Ж.Кеттелийн 16 хүний зүйл, хэл ярианы бус хэрэглүүр/
·         Обьектив тест
·         Стандарт өөрийн үнэлгээ
·         Тест асуулга
·         Контент анализыг үргэлжлүүлэгч нээлттэй тест
·         Ч.Огсуд нарын гаргасан шкалын арга
·         Дүрийн хувийн техникийн баримжааллын арга
·         Преоктив буюу тусгалын арга
·         Харилцан ярианы арга
·         Сэтгэц физиологийн арга зэрэг
2. Судалгааг зохион байгуулах арга
Лонгитюд-Нэг обьектийг урт хугацаанд системтэй судлах арга юм.
Урьдаас боловсруулах судалгаанд тусгай хөтөлбөрийн дагуу тухйн обьектийг урт хугацаанд судлах нь түүний хөгжлийн хөдлөл зүй цаашдын чиг хандлагыг таамаглахад шаардлагатай байдаг.
Нэг хэлбэр нь тууш зүсэлтийн арга
Бодгаль хүний амьдралийн тодорхой цаг үеийн үзүүлэлтийг иж бүрдэлд нь цуглуулах арга юм. /сар, жил/ Үр дүн  хүний амьдралын бодгаль хувийн хөгжлийн илрэлийг гаргадаг ба ингэснээр нас зүйн хөгжлийн хэм хэмжээ нэг шатнаас нөгөөд шилжих шилжилтийг тодорхойлдог.
Й.Шванцара,В.Смекал нарын эрдэмтэд лонгитюд ажиглалтын аргыг ангилсан:
А.Үргэлжилсэн хгацаанаас хамаараад
- Богино хугацааны ажиглалт- богино  хугацааны ажиглалтын хөгжлийн хувьд өөрчлөлт хувирал ихтэй онтогенез хөгжлийн үе шатанд хэрлэдэг нярай хүүхдийн шилжилтийн насны хөгжлийн илрэлийг судлахад хэрэглэнэ.
- Урт хугацааны ажиглалт – судадгаа нь хөгжлийн тодорхой үе, илрэлүүдийн өөр хоорондын холбоо уялдааг өргөн хүрээнд илрүүлэх зорилготой бол энэ аргыг хэрэглэнэ
- Түргэвчилсэн хугацааны ажиглалт – хөгжлийн тууш илрэлд түр хугацаанд судалдаг. Хүүхдийн СС.д илүү хэрэглэдэг нас зүйн хэд хэдэн бүлгийг хамруулдаг нас нь судалгааны зорилгос хамаарна.
Б. Судалгааны явц дахь хандлагаас хамааруулан
- Ретроспектив ажиглалт – хэлбэр нь хүний хөгжилд эсвэл тодорхой нэг ирэлийн өнгөрсөн цаг үед тодорхойлохыг хэлнэ. Ингэхдээ намтар түүхийн мэдээлэл цуглуулах, үйл ажиллагааны үр дүнд анализ хийх замаар тодорхойлдог.
- Проспектив ажиглалт - /перспектив/ хүн амьтан бүлгийн хөгжлийн явцыг тодорхой нас хүртэл нь ажигладаг.
- хавсарсан ажиглалт – проспектив лонгитюд арга ретропектив ажиглалтын элементийг хэрэглэвэл хавсарсан лонгитюд судалгаа юм.
В. Хэрэлэж буй аргаас нь хамааруулан
- жинхэнэ лонгитюд ажиглалт – Нэг обьектийг удаан хугацаанд ажиглах сонгодог хэлбэр.
- холимог  лонгитюд ажиглалт – Хөндлөн зүсэлтийн ажиглалтын зарим үе шатанд судалж буй обьектийг төстэй бусад обьектэй харьцуулах мэдээлэл авах зорилгоор
- Пресдолонгитюд ажиглалт- Судалгааг төрөл бүрийн насны бүлгийн хувьд яригдах ямар нэгэн стгэцийн үзэгдлийн хэм хэмжээг нэасн хувьд дэс дарааллан оруулах зорилгоор хэрэглэдэг. Хэм хэмжээг гаргахдаа бүлгийн хувьд хөндлөн зүсэлтийн ажиглалтын аргыг хэрэглэдэг ба  өөрөөр хэбэл тус бүрийн дундаж үзүүлэлг харгалзан тодорхойлдог. Ингэхдээ хөндлөн зүсэлт, тууш зүсэлтийн өөр хооронд нь харьцуулах боломжгүй. Тууш зүсэлтин аргаар хөндлөн зүсэлтийг нас зүйг хувьд дараалалсан эгнээнэд оруулсан дүгнэлт гаргахад чиглэдэг.
Нас зүйн сэтгэл судлалд харьцуулсан аргын нэг хувилбар болох хөндлөн зүсэлтийн арга буюу трансверсал арга юм.
Харьцуулсан арга /трансверсал/ – Өөр төрлийн обьект болон нэг обьектийн тодорхой талуудыг тухайн цаг хугацаанд өөр хооронд нь зэрэгцүүлэн жиших арга.
Дифференциал СС-г энэ аргагүйгээр төсөөлөшгүй.
Хөндлөн зүсэлтийн аргаар хүний онтогенез хөгжлийн тодорхой үе шатуудад сэтгэцийн үзэгдлийн илрэлийн  бүрдэлийг цуглуулдаг. Эдгээр үзүүлэлт нь хүний сэтгэцийн үзэгдлийн илрэлүүдийг  тодорхой насны түүвэртэй холбоотойгоор тодорхойлоход чиглэгддэг. Сэтгэлзүйч эрдэмтэд насны үечлэлийг ялгаатайгаар тодорхойлдог эрдэмтдийн тдорхойлосон насны ангилалыг хооронд нь харьцуулан авч үзвэл хөгжлийн тодорхой үзүүлэлтэд тулгуурлан танин мэдэхүй, сэтгэлийн хөдөлгөөн, сэдэл хандлагын өөрийн үзэл баримтлалын зан үйлийн онцлогуудыг хагалзан үе шатуудыг тодорхойлсон. Өөр ямар ч эмпирик аргатай харьцуулж болно.
3.Тестийн арга
 /энд баталгаат болон тохироц чанарын талаар мэдээлэл олно/
Сэтгэл судлалд өргөн хэрэлэдэг арга монголоор сорил сонжоо гэсэн утгатай.
Урьдчилан боловсруулсан асуулга дасгал даалгаврыг хийж гүйцэтгүүлэн үр дүнг боловсруулдаг арга.
Эртний грект сургалтын процесст түүнийг нэмэлтээр  суралцагчдын биеийн оюун ухааны дадал хэрхэн олж авсныг судал дүгнэхэд хэрэглэдэг байв.
Ж.Петерсон, Ф.Гудинаф сэтгэл судлалд тестийг анх хэрэглсэн.
Гальтон, Кеттелл, Крепэлин, Эббингауз
Тестийн ангилал
Оюун ухааны тест- /Бине,Бекслер, Стенфорд, Анри/ хүний оюун ухааны ажиллах чадвар боломжийг илрүүлэх коэффицентийг IQ  тогтоох сорилууд юм. Хувь хүний оюуны потенциалыг нээн илрүүлэхэд чиглэсэн тестүүдийг хэлнэ. Энэ төрлийн тестүүд ихэвчлэн дүн шинжилгээ хийх, задлан ялгах, ангилах, ижил төстэй ялгаатай зүйлийг олох зэрэг үйлдлийг хийх даалгавар бүхий тестийг хэвлэмэл хуудсыг ашиглана.
Бие хүний тест – /MMPI/ хүний зан төлөв темпрамент зоригын процесс гэх мэт бие хүний хөгжлийг хангаж байдаг сэтгэцийн шинжүүд чиг хандлаг “би”-гийн дүр зэргийг тодорхойлоход чиглэсэн тестүүд юм. Бие хүний янз бүрийн талууд тогтсон хандлага үнэт зүйл харилцаа хандлага, сэтгэлийн хөдөлгөөн сэдэл гэх мэтийг судлан оношлодог.
Амжилтийн тест – тодорхой хөтөлбөрийг эзэмшсэн эсэх түүнийг эзэмшинээр бий болох мэдлэг чадвар дадлыг ямар хэмжээгээр эзмшсэнийг тодруулах сэтгэлзүйн оношлогооны тестүүд юм. Амжилтын тестийг дотор нь
-үйлийн – тодорхой техник хэрэгсэл, материал багаж төхөөрөмжийн тусламжтайгаар хийж гүйцэтгэнэ.
-аман – урьдчилан боловсруулсан асуултуудад амаар асуун хариулт авч оношлох арга
-бичгийн – урьдчилан бэлтгэсэн асуулт зураг, дүрслэлийг гүйцээх, сонгох, зурах, харьцуулах байдлаар хэрэглэх тест
Уран бүтээлийн авьяас чадварын тест – /Гилфорд, Торренс/ бие хүнй бүтээлч сэтгэлгээ уран бүтээлийн сэтгэхүйн чадварыг тодорхойлох тест
1.    Уран бүтээлч бие хүний хувийн онцлог болон амьдралын туршлагад дүн шинжилгээ хийх
2.    Бүтээлч сэтгэхүй түүний бүтээгдэхүүн уран бүтээлч үзүүлэлтүүд болох сэтгэхүйн нарийн тодорхой уян хатан шинж асуудалд мэдрэмгий хандах түүнийг шийдвэрлэхэд хэрэглэндэх шилэн сонгох бүтээн байгуулах чанар зэрэгт дүн шинжилгээ хийх гэсэн 2 үндсэн чиглэлтэй.
Преоктив буюу тусгалын тест- /Роршахийн бэхэн дуслын тест/
Бие хүний сэтгэцэд тусаж тогтсон зүйлсийг зураг дүрслэл зэрэг судалгааны тусгай хэрэгслээр дамжуулан судлах арга юм.
Стандарт бус арга хариултанд зөв буруу их бага гэж ялгах боломжгүй. Хүн бүр өөрийн хувийн  онцлогоос шалтгаалан өөр өөр хариулт өгнө. Түүнд чанарын дүн шинжилгээ хийнэ
ном зүй: 
Г.Сарантуяа "Сэтгэл судлалын шинжлэх ухааны судалгааны аргууд"
Батсайхан, Дэлгэржав "Ерөнхий сэтгэл судлал"

Thursday, June 1, 2017

1. Оюун ухаан ба дасан зохицохуй
Оюун ухааны мөн чанар:  Оюун ухааны анхдагч тестийг зохиосон эрдэмтэд /Binet, Simon 1905/ энэхүү ухагдахууныг нилээд өргөн авч үзсэн байдаг. Тэдний үзлээр бол ухаантай хүн гэж юмыг “зөв шүүж”, “ойлгож ухаарч”, “эрүүл ухаан”, идэвхи санаачлагынхаа ачаар амьдралын нөхцөлд дасан зохицож буй хүнийг хэлжээ. Хувь хүний орчиндоо дасан зохицох чадварыг оюун ухаан гэнэ. Энэхүү ойлголтыг өнөөдөр олон эрдэмтэн хүлээн зөвшөөрсөн билээ. 1939 онд насанд хүрэгчдийн оюун ухааныг судлах анхны тестийг зохиосон Векслерч энэхүү үзлийг хүлээн зөвшөөрдөг байна. Тэрээр оюун ухаан гэдэг нь ухаалгаар ажиллаж,  оновчтой сэтгэн, амьдралын нөхцөл байдлын учир зүйг сайтар олох ерөнхий чадвар, товчоор хэлбэл “орчинтойгоо харьцахдаа хүчээ зөв зохицуулах чадвар” гэжээ.
2. Оюун ухааны бүтэц, эх сурвалж
Оюун ухааны бүтэц:
Оюун ухааны хүчин зүйл: манай зууны эхэнд Спирмен хувь хүний зан үйл дээр нь тулгуурлан оюун ухааны ерөнхий хүчин зүйлийг тодорхойлж болох юм гэсэн дүгэнтэнд хүрч түүнийгээ G /генеральны фактор/ гэж нэрлэжээ. Хүмүүс оюуны ийм чадвараараа ойролцоо байж болох боловч зарим нь ямар нэг тодорхой төрлийн үйл ажиллагаа хийх чадвараараа илүү байдаг шүүдээ. Арифметикийн бодлого бодор, машин техникийн хөдөлгүүр засах, гадаад хэл судлах зэрэгт хүний тархи өөр өөр байдлаар ажилладаг.иймэс Спирмен ерөнхий хүчин зүйлээс гадна тусгай авьяас чадварын үзүүлэлт болох “S”-ийг авч үзжээ. Оюун ухааны ерөнхий түвшингээрээ хүн өөр байх бөгөөд тухайн түвшингээс хүн орчиндоо хэрхэн дасан зохицох нь шалтгаалдаг байна. Үүнээс гадна ийнхүү дасан зохицох явцад тулгарах  зорилтуудыг шийдвэрлэхэд илэрч байдаг тусгай чадварууд гэж бий. Эдгээр тусгай чадварууд нь ч гэсэн харилцан адилгүй түвшинд оршдог гэж Спирмен үзжээ.
Оюун ухааны анхдагч чадварууд: хүн бүр өдөр тутмынхаа амьдралын явцад өөрийнхөөрөө ажиллагаагаа явуулна. Энэ явцад түүний оюун ухаан нь хүртэн мэдрэх, тогтоох, ярих, тоолох болон бусад чадваруудаас илэрнэ. Тёрстоун  статистик аргуудын тусламжтайгаар ерөнхий оюун ухааны янз бүрийн талууудыг тодорхойлжээ. Эдгээр талуудыг тэрээр оюун ухааны анхдагч чадварууд хэмээн нэрлэж долоон ийм чадвар байна гэж үзжээ. Үүнд:
1.    Тоолох чадвар, тоон ба арифметик үйлдэл хийх чадвар
2.    Хэл ярианы уян хатан чанар, хамгийн тохиромжтой үгээр өөрийн санаагаа хялбархан ойлгуулах чадвар
3.    Үг яриаг хүртэх, аман ба бичгийн яриаг ойлго чадвар
4.    Орон зайн баримжаалал, юмс тэдгээрийн хэлбэр дүрсийг орон зайд төсөөлөлх чадвар
5.    Ой тогтоолт
6.    Эргэцүүлэх чадвар
7.    Хүртэх хурд, юмс, дүрслэл, тэдгээрийн эд ангийн хоорондын адил төстэй болон ялгаатай талуудыг нь түргэн хүртэх чадвар
Эдгээр чадвар тус бүрийг тодорхойлох тест зохиох нь оюун ухааны онцлог, хэв шинжийг тодорхойлоход хангалттай юм гэж Тёрстоун үзжээ. Харин эдгээр хүчин зүйлүүд нь хоорондоо нягт холбоотой оршдог нь илэрхий байсан учраас оюун ухааны хүчин зүйлийн талаарх асуудлыг улам нарийвчлан авч үзэх нь зүйтэй гэж Тёрстоун тэмдэглэсэн байна.
Зарим сэтгэл зүйчид тухайлбал Гильфорд оюун ухааны ямар үйлдлийг хийхэд хэрэгтэй байна вэ? Эдгээр үйлдлүүд нь ямар үр дүнд хүргэж байна вэ? Мөн ямар агуулгатай байна вэ гэдгээс шалтгаалан 120 хүртэл хүчин зүйлийг тодорхойлж болно гэж үзжээ. Агуулга нь дүрсийн, тэмдэгийн, зан үйлийн гэх мэт  янз бүр байж болно.
Томсон бусад сэтгэл зүйчтэй адилхан төрөл бүрийн даалгаварыг гүйцэтгэхэд зайлшгүй  шаардагдах хүчин зүйлүүдийг задлан шинжилсэн байна. Томсон тэдгээр даалгаваруудыг болон тэдгээрийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай бүх хүчин зүйлүүдийг цогцолбор байдлаар авч үзжээ. Дурын даалгаварыг гүйцэтгэхэд өөр өөр  төрлийн олон хүчин зүйлүүдийн мөн тусгай хүчин зүйлүүдийн оролцоо нэгэн зэрэг шаардагддаг гэж Томсон үзэж байсан. Үүнээс гадна эдгээр хүчин зүйл бүр бүрэлдэн бий болох өөрийн гэсэн онцлогтой юм. Энэ нь мэдлэгийн нөөц, сэтгэхүйн төрөлхийн болон үүсмэл онцлог зэргээс шалтгаална гэж үзжээ.
Оюун ухааны эх сурвалж:
Төрөл бүрийн чадавхиуд нь хэрхэн хөгжиж, эдгээрийн тусламжтайгаар хүний зан үйл их бага хэмжээгээр хэрхэн ухааждаг вэ?
Оюун ухааны хөгжил: Кеттелийн үзэж байгаагаар бол хүн бүр төрөлхийн заяагдсан оюун ухаан буюу “уусмал” байдалтай оюун ухааныг агуулсан байдаг гэнэ. Чухамхүү энэ нь бидний сэтгэх, хийсвэрлэх, ухааран эргэцүүлэх, чадварын үндсийг бүрдүүлж байдаг ажээ. Нөгөө талаас бидний амьдралын туршлага хуримтлагдахын хирээр төрөл бүрийн дадал, мэдлэгийн үндсэн дээр талсжин хэлбэржсэн оюун ухаан төлөвшин бий болно. Заяагдсан оюун ухаан нь орчиндоо дасан зохицох асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний зүгээс хэрэглэж буй төрөлхийн цогц чадварууд юм. Харин талсжсан буюу хэлбэржсэн оюун ухаан нь чухамхүү эдгээр асуудлыг шийдвэрлэх явцад бүрэлдэн бий болдог бөгөөд нэг чадварыг нөгөө чадварынх нь үндсэн дээр хөгжүүлэх, тодорхой дадал эзэмших зэргийг шаарддаг. Харин Хебб А ба В оюун ухааны талаар нилээд өөр төсөөллийг баримталдаг. А оюун ухаан гэдэг нь үр тогтох үед бий болдог бөгөөд хүний оюуны чадвар хөгжих үндэслэл болж өгдөг. Харин В оюун ухааны хувьд бол энэхүү төрөлхийн чадавхи орчинтойгоо харицан үйлчлэлцэх үйлчилгээнд орсны дүнд бий болдог ажээ
.
3. Сэдэвтэй холбогдох баримтууд:
ü  Гэр бүл дэх хүүхдийн тоо ба оюун ухаан: Зайонцын 2 хамтран зүтгэгч нь зайлшгүй хаах ёстой цэргийн албаа хааж байсан 19 настай 386114 голланд залуучуудыг судалжээ. Залуучуудын оюун ухааны хөгжил нь гэр бүлд эзлэх байр суурьтай ямар холбоотой байна вэ гэдгийг судлаачид судалсан байна. Судалгааныхаа үр дүнг графикаар илэрхийлсний үндсэн дээр гэр бүл дэх хүүхдийн тоо хэдий чинээ олон байна IQ коэфициентийн дундаж үзүүлэлт төдий чинээ доогуур байна гэсэн дүгнэлтэнд эрдэмтэд хүрчээ. Үүнээс гадна айлуудын ууган хүүхдүүд нь хамгийн өндөр оноог авч байсан бөгөөд   ялангуяа тухайн гэр бүл зөвхөн хоёрхон хүүхэдтэй тохиолдолд энэ нь бүр ч тодорхой харагдаж байжээ. Ууган хүүхэд ба отгон хүүхэд хоёрын хооронд хэдий чинээ олон хүүхэд байвал отгон хүүхдийн IQ нь ууган хүүхдийнхээс төдий чинээ хол доогуур байжээ. Зайонц Маркус нарын үзэж байгаагаар гэр бүл дэх хүүхдийн тооноос гэр бүлийн “оюун ухааны уур амьсгал” шалтгаалдаг  ажээ. Эдгээр судлаачид энэхүү уур амьсгалыг тодрхойлох арга зүйг боловсруулсан байна. Хүүхэд ч бай эцэг эх ч бай гэр бүлийн гишүүн бүр оюун ухааны тодорхой түвшинтэй байдаг бөгөөд энэ нь түүний нас амьдралын туршлагаас хамаардаг гэсэн таамаглалыг тэд үндэс болгожээ. Иймээс гэр бүлийн гишүүн бүрийн оюун ухааны гишүүн бүрийн оюун ухааны хөгжлийн төвшинг тодорхой тоогоор илэрхийлэх  боломжтой юм.
ü  Сургууль ба зонхилох соёл: үндэсний цөөнх бүхий орнуудын хувьд тухайн улсад зонхилж буй гол үндэстэн ястан нь ихэвчлэн улс орны дотор мөрдвөр зохих үнэт зүйлийн загварыг гүйцэтгэдэг байна. Харин барууны орнуудын хувьд бол нийгмийн үйл ажиллагааг тодорхойлж байдаг гол үнэлэмж баримжааллыг дунд давхрагынхан илэрхийлж байдаг. Үүнээс үзвэл энэхүү хоёр хүчин зүйлээс / зонхилж буйүндэстэн ястны соёл ба анги давхрагын шаардлага/ сургалтын арга барил хүүхдэд олгох мэдлэг, чадвар, дадл, тэдгээрийг үнэлэн урамшуулах арга зам шалтгаалдаг ажээ. Жишээ нь АНУ-д маш олон хүүхэд үндэсний цөөнхийн төлөөлөгчид амьдардаг боловч сургуулийн тогтолцоогоо дунджаар таван ам бүлтэй, англиар ярьдаг, цагаан арьстан гэр бүлээс гаралтай хүүхдүүдийг сургахад үндсэндээ тохируулжээ. Ийм хүүхдүүдийн эцэг эх нь нийгэмд их бага ямар нэгэн хэмжээний нэр хүндтэй, байр суурьтайн дээр хувийн бар сууцтай байдаг. Эдгээр нь ердийн гэр бүлүүд юм. Гэр бүлийн иймэрхүү загвар зургууд нь Канад, Франц, Немц зэрэг барууны ихэнх орнуудад түгээмэл юм. Энэ маягийн тогтолцооны үед амьдралын бусад хэвшил, заншил дэлгэрэх боломж хомс байдаг ажээ. Дээд тушаалын хүнийг хүндэл, үүрэг даалгаварыг хугацаанд нь биелүүл, өрсөлд, өөрийгөө бод гэсэн шаардлагыг сургуулиас хүүхдэд тавьдаг бөгөөд үүнд зохицон дасах ёстой. Ийм шаардлагыг дуулгавартайяа мөрдөхийн үндэс нь ирээдүйд диломтой болж, нэр хүндтэй ажил эрхлэн, хэзээ нэгэн цагт гурван хүүхэдтэй болж өөрийн гэсэн байр сууц худалдаж аювах гэсэн алсын найдвар юм. Бүх нийтийг хамран сургах ёстой боловсролын тогтолцоог ардчилсан тогтолцоо хэмээн үздэг хэдий ч дээд сургуулиудад “доод” зиндааныхны хүүхдүүд цөөн суралцдаг нь нууц биш юм. Тоглоом наадгнай нь төдий л олон байж чаддаггүй улмаас оюун ухааны хөгжил нь сулавтар байдаг. Олон хүүхэдтэй айлуудын хүүхдэд илэрдэг зарим нэг чанарууд зэрэг нь энэ давхрагын хүүхдүүдийн оцлог юм. Энэ үүднээс авч үзвэл оршин тогтнож буй сургуулийн тогтолцоо нь ийм хүүхдүүийн оцлог сонирхол үл нийцэх, нэвтрэн ороход нилээд төвөгтэй орчин байж болох юм. Гэхдээ эдгээр хүүхдүүд нь өөрийнхөө дээд зиндааны үе тэнгийхэнтэйгээ цуг нэг  л нийгэм соёлын хүррээлэлд амьдардаг. Сургуулийн нөлөө нь хүүхдүүдийн хувьд хүлээн авах боломж байгатай, тэдний амьдралын орчин нөхцөлд тохирдоггүй учраас өөртөө тохирсон сэдэл, үнэлэмж, баримжааллаа илэрхийлэн хэрэгжүүлэх боломжийг тэр болгон олгодоггүй байж болох талтай. Иймээс хүүхдүүдийн сурлагын амжилтыг тухайн үндэстэн ястны дотоод онцлогтой холбон тайлбарлах нь бүдүүлэг алдаа юм.
ü  Хэвийн ба гажигтай оюун ухаан:  оюун ухааны хөгжлийн төвшинг эхлээд Термен дараа нь Векслер судалж янз бүрийн түвшин бүхий хүмүүс нь хүн амын дунд харилцан адилгүй тархсан байдаг гэж үзжээ. Ийм судалгаагаар оюун ухааны хөгжлийн өр өөр бүлэглэлд хамрагдах хүмүүсийн онцлог ямар байж болох вэ ?  гэсэн асуулт зүй ёсоор сонирхол татдаг. Судлуулагчдын  80 гаруй хувийг хамарсан /оюун ухааны дундаж, дунджаас доогуур, ялимгүй дээгүүр түвшинд харьяалагдагчид / үндсэн бүлгээс гадна цөөн тооны судлуулагчдыг хамарсан захын бүлгүүдэд нэг талаас оюуны ялигүй гажиллтай /6%/ ба оюуны хомсдолтой хүүхдүүд /2-3%/ нөгөө талаас оюун ухааны өндөр ба онцгой өндөр төвшний /насанд хүрэгчдийн 1-%/ хүмүүс хам рагддаг байна.
ü  Оюун ухааны дундаж ба дунджаас ялигүй хэлбийсэн түвшинтэй хүмүүс:  оюун ухааны хөгжлийн түвшингийн үндсэн категорид харьяалагдах эдгээр хүмүүсийн хувьд IQ нь 20-119 онооны хооронд хэлбэлздэг бөгөөд тэдний бараг тэн хагас нь 90-110 онооны хоорондох зурвас зайг эзэлдэг. IQ ба мэргэжлийн амжилт хоёрын хоорондын холбоог тогтоох оролдлого олонтой хийгджээ. Мэргэжилгүй ажилчид (IQ нь 90-95) ба чөлөт мэргэжлийн хүмүүсийн (IQ нь 120 оноо) дундаж  IQ-ийн ялгааг тодорхойлсон. Гэвч нэгэн төрлийн мэрэгжилд харьяалагдах хүмүүсийн IQ харилцан адилгүй байсныг тэмдэглэсэн байдаг.
ü  Оюун ухааны төвшин:
Зарим сэтгэл зүйчдийн үзэж байгаагаар бол нэг хэсэг даалгавар нь бодитой тодорхой оюун ухааныг нөгөө  хэсэг нь хийсвэр оюун ухааныг шаарддаг. Бодит буюу практик оюун ухаан нь өдөр тутмын асуудлыг шийдвэрлэх төрөл бүрийн асуудалтай харьцах харьцаагаар баримжаалахад бидэнд тус болдог. Үүнтэй холбоотойгоор Йенсен тодорхой дадал болон мэдлэг, ер нь хүний ойд хадгалагдаж байдаг мэдээллийг хэрэглэх боломжийг олгож байдаг ассиоцатив /холбоослох/ чадваруудыг оюун ухааны анхдагч түвшинд хамруулан үзжээ. Харин оюун ухааны хийсвэр түвшингийн хувьд бид түүний тусламжтайгаар уг ухагдахууныг ашиглан үйлдэл хийдэг. Үүнийг Йенсен оюун ухааны хоёрдогч буюу когнитив /танин мэдэхүйн/ түвшинд хамруулжээ. Йенсений үзэж байгаагаар энэхүү хоёр түвшний хоорондын харьцаа нь хүн бүрийн хувьд удамшлаас шалтгаалдаг.

4. Оюун ухааны хөгжлийн талаарх онолууд
1.    Оюун ухааны цогцолбор онол (Х.Гарднер):
Хүний оюун ухаан нь бие даасан тусгай чадамжуудаас бүтдэг цогцолбор зүйл юм гэж Амеркийн сэтгэл зүйч Х.Гарднер үздэг. Оюун ухаан нь гэдэг нь бие даасан долоон өөр чадамжийг агуулна. Эдгээр нь бие даасан өөр өөрийн гэсн онцлог бүхий хэв шинжүүдийг үүсгэдэг. Хэв шинж тус бүр нь нэг хүнд заавал жигд хөгжсөн байх албагүй. Нэг юмуу хоёр шинж түлхүү бусад нь ердийн төвшинд хөгжсөн байдаг. Оюун ухааны аль хэв шинж давамгайлж байгаагаас шалтгаалан амьдралд зохицон дасах чадвар нь хүн хүний хувьд харилцан адилгүй аргаар явагддаг. Сургалтын явцад суралцагчдын оюун ухааны хөгжлийн хувийн онцлог хэв шинжийг илрүүлэн хөгжүүлэх нь чухал гэж үздэг. Хүмүүнлэг онол учраас барууны орнуудад өндрөөр үнгэлэгдэж байгаа юм.
Оюун ухааны бие даасан долоон хэв шинж :
-       Хэл ярианы оюун ухаан
-       Хөгжмийн оюун ухаан
-       Математик логикийн оюун ухаан орон зайн оюун ухаан
-       Биеийн хөдөлгөөн тэнцвэрийн оюун ухаан
-       Хүмүүс хоорондын харилцааны оюун ухаан
-       Өөр лүүгээ, дотогш чиглэсэн оюун ухаан
Хэл ярианы оюун ухаан:  өгүүллэг тууж , ном унших, хошигшнол, оньсоготаавар, үгийн сүлжээнд дуртай, унших, бичих чалвар сайтай, ойлгомжтой сайхан ярьдаг аман хичээлдээ сайн сурагчид.
Логик математикийн оюун ухаан: Юмсын эх загвар, цуглуулга хийх, оюун сорьсон болон компьютер тоглоом тоглох, тоо бодох, тооцоо шаардсан асуудал шийдвэрлэх, юмыг туршиж үзэх, зураг төсөл зохиохдоо дуртай, тооны төрлийн хичээлд сайн
Орон зайн оюун ухаан: зурах, дуурайлгах, урлаж чимэглэх ажилд дуртай, юмсыг тодорхой төсөөлөлөн зураглаж чаддаг, орон зайн баримжаа сайтай, толгой эргүүлсэн дүрс зургийн учрыг олох, эвлүүлдэг тоглоом тоглохдоо сайн, фото зураг авах, дүрс бичлэг хийх, зохион бүтээх дуртай, геометрийн мэдрэмж сайтай.
Хөгжмийн оюун ухаан:   дуу дуулах дуртай, хөгжмөөс таашаал авдаг, хөг аялгууг сайн тогтоодог, хөгжим сонсох, нотыг ойлгох, зохиох, хөгжим тоглохдоо сайн, хөгжмийн зэмсэг хийх дуртай, аливаа зүйлийг хөгжмийн хэмнэлтэй холбон ойлгох чадвартай.
Хүмүүс хоорондын харилцааны оюун ухаан:  Хүнтэй амархан нөхөрлөдөг, хүмүүстэй байх дуртай, асуудлыг хамтаараа шийдвэрлэх нь таалагддаг, бусдын сэтгэл санааг ойлгодог, ярьж харилцах зөвлөгөө өгөх дуртай.
Дотогш чиглэсэн оюун ухаан:  зөвхөн өөрийнхөө найз нөхдийн дунд байх нь таалагддаг, юмыг дотроо төсөөлөн бодох дуртай, өөрийн гэсэн хатуу мэдрэмж, бодолтой, ихэвчлэн өдрийн тэмдэглэл хөтөлдөг, өөрийн гэсэн хоббитой, төсөл төлөвлөгөө боловсруулах дуртай.
Биеийн хөдөлгөөний тэнцвэрийн оюун ухаан:  Бүжиг танц, хөнгөн атлетикт дуртай, биеийн хөдөлгөөн, дохио зангаагаараа мэдээллийг сайн дамжуулдаг, юмыг хөдөлгөж барьж, тэмтэрч үзэх, жүжиглэх дүрд тоглох юмны тогтвор тэнцвэрийг олохдоо дуртай, эдгээрийг сайн хийдэг.

ном зүй: О.Мягмар "Хувийн дасан зохицохуй"
              О.Мягмар "Сэтгэл судлал" нэгдүгээр дэвтэр
2.  
Жан пиаже Хүүхдийн оюун ухааны хөгжлийн онол
хүний оюун ухаан нь биологийн бусад үйл явцуудын нэгэн адилаар биологийн дасан зохицох процессын үх дүн юм. Иймээс оюун ухааныг биологийн хувьсахуй хөгжлийн үүднээс тайлбарлах нь зохимжтой юм гэж Жан.Пиаже үзжээ. Нөгөө талаас төрсөн цагаас нь эхлэн хүний оюун ухааны хөгжилд гарч буй өөрчлөлт, хувьслыг ажиглан судалсны үндсэн дээр насанд хүрсэн хүмүүсийн сэтгэхүйн хөгжлийг хялбархан ойлгох боломжтой юм гэж Пиаже таамаглаж байв. Пиажегийн үзэж байгаагаарбол оюуны хөгжлийн өсөлтөнд дасан зохицох ба зохион байгуулалтын зарчим гэсэн хоёр үндсэн зарчим нөлөөлдөг байна.
Дасан зохицох зарчим:
Дасан зохицох чадварын түвшин дээшлэхийн хирээр оюун ухааны өсөлт явагдаж байдаг бөгөөд орчны шаардлагад улам бүр үр дүнтэй хариу үйлдэл үзүүлэхэд хүний оюун ухаан чиглэгдэж байдаг. Дасан зохицох нь уусган нэгтгэхтэй салшгүй холбоотой хоёр талт үйл явц юм гэж үзжээ.  Жишээ нь алимыг идэхэд ам, шүд, ходоод, хоол боловсрлуулах эрхтэн, ходоодны шүүс зэргийн оролцоотойгоор биологийн тодорхой процесс явагдана. Энэ процессын ачаар бид алимыг өөрчлөн хувиргана. Үүнийг зарим утгаар нь авч үзвэл бидний организм гаднын обьектыг уусган задалж өөртөө зарцуулагдах биологийн түүхий эд болгон хувиргаж байна гэсэн үг. Үүнтэй нэгэн адил процесс сэтгэн бодох үйл ажиллагааны явцад илэрдэг гэж Пиаже үзжээ. Тухайлбал хүн гадны үйл явдлыг хүртэн тусгаж аваад сэтгэхүйн үйлдэл болго хувиргадаг. Хэрвээ бид илүү том алим идье гэвэл амны хэмжээгээ болон алимыг боловсруулан идэхэд оролцох бүх эрхтнүүдээ өөрчлөн томсгох ёстой мэт. Гэтэл тэгдэггүй. Харин өөррийнхөө организмыг шинэ зүйлд зохицуулдаг. Үүнтэй нэгэн адилаар бидний сэтгэхүйн байгууламж ч орчны нөхцөл байдалд зохицон дасч чаддаг.
Зохион байгуулалтын зарчим:
Ямар нэг зүйлийн цогц шинж, нарийн нийлмэл шинж ихсэхийн хирээр хүний оюун ухаан зохион байгуулагдаж байдаг.  Хүий оюун ухааны зохион байгуулалтын маш энгийн түвшин нь схем юм. Схемийг ямар нэг зүйлтэй хийж буй үйлдлийн төлөөлөл гэж ч хэлж болно. 
Нярай хүүхдийн хувьд хөхөх, барих, харах, гэсэн энгийн схем байж болно. Энэ схемийг ертөнцийг танин мэдэх, түүнтэй үйлчлэлцэх арга зам юм гэж үздэгт Пиажегийн онолын бас нэг онцлог оршдог. Өөрөөр хэлбэл ямар нэг зүйлийн талаарх таны мэдлэг бол тухайн зүйлтэй хийх “үйлдлийг” тодорхойлж байна гэсэн үг. Нялх хүүхдийн хувьд бол үйлдэл нь хөхөх, барих, мэтийн гадаадтодорхой үйлдлүүдээр хязгаарлагдахын зэрэгцээ мөн эдгээрээр тодорхойлогдож байдаг. Харин хүн хөгжихийн хирээр үйлдлийн энэхүү схем нь дотогшлон дотоод үйлдлийн шинжтэй болгох, өөрөөр хэлбэл тэдгээр схемүүд нь сэтгэлгээний маш хурдан дарааллын хэлбэрээр толгой дотор яваглаж эхэлнэ. Пиажегийн үзэж байгаагаар бол оюун ухааны хөгжлийн 4 гол үе шатыг тодорхойлох боломжтой юм.
Хүүхдийн оюун ухааны хөгжлийн үе шатууд
1.Хүртэх хөдөлгөөний шат \0-2\
Нэгдүгээр шат нь  схем хоорондын  нарийн төвөгтэй цогцолбор өсөлтийг илтгэсэн хэд хэдэн дэд шатуудыг дотроо агуулна.Эхний шат буюу  рефлексийн шатан дээр төрөлхийн зориудын биш үйлдлүүд хйигддэг. Харин дараагийн шатан дээр нь рефлекслэг схемүүд нь ухамсарт хяналтанд ордог.Хөхөх, харах, хавлан барих зэрэг анхдагч схемүүдийн  хоорондын зохилдолгоо жинхэнэ ёсоор явагдсаны дараа хоёрдогч схемийн шат залгана.
Жишээ нь: Нялх хүүхдэд ямар нэгэн юмыг нэгэн зэрэг харах ба барьж авах\ анхдагч схем\ төдийгүй барьж авах зорилгын үүднээс харж байж болно\ хоёрдогч схем\ . Цаашдаа хүүхэд үүнээс өөр зорилгоор харна.
Жишээ нь: Хүүхэд тоглоомоо базахын тулд базах биш, түүнийг эвдэх юм уу шидэх, зажлах үйлдлүүд хийх гэх мэт.Энэ бол гуравдагч схем.Хамгийн сүүлийн дэд шат буюу схемүүдийг хооронд нь цогцолбороор холбон ойлгох чадвартай болсноор хүүхдийн  оюун ухааны хөгжилд чанарын өөрчлөлт гарна.Хүүхэд зөвхөн таних ойтой байсан бол одоо түүнд сэргээн санах ой бий болдог.Ийнхүү хүүхдийн оюун ухааны үйл дотогшлон дотоод оюуны үйлрүү шилжиж эхэлсэнээр хүртэх хөдөлгөөний үе дуусч  оюун ухааны хөгжийн шинэ шат эхэлнэ.
2.Үйлдэл төлөвшихөөс өмнөх шат \ 2-7 нас\
Өмнөх шатан дээрээ хүүхэд зөвхөн үйлдэл , хөдөлгөөнөөс шууд хамааралтай байсан бол одоо тэдгээр үйлдлүүдийнхээ хийсвэр төсөөллийг хэрэглэх чадвартай болж ирнэ.Ийнхүү төлөөлөл хэрэглэх нь  нэнэ чухал чадваруудыг шаарддаг.Энд тухайлбал инсайт буюу гэнэт санаа авах үзэгдлийн энгийн төрөлч багтдаг.
Энэ үед хүүхэд зүгээр л харан гаднаа ямарч хөдөлгөөн хийхгүйгээр дотроо бодож чаддаг.Өөрөөр хэлбэл хариуг хүүхэд зөвхөн дотроо бодож чаддаг. Өөрөөр хэлбэл хүүхэд хариуг зөвхөн дотроо бодож, зөв шийдвэрээ өөрөө ухамсарлаж чадна гэсэн үг.Мөн төлөөллийн ачаар хүүхэд зориуд  дүрслэн бодож юмыг зохиож сурдаг байна. Жишээ нь : Пиажегийн нэг охин нь  даавууны өөдөс аваад дэр дэрлэн унтаж буй мэтээр уг өөдсийг дэрлэн тоглож байжээ.Хүүхэд одоо юмыг хооронд нь хийсвэрээр төлөөлөн харьцуулах чадвартай болсон учраас нэгийг нь нөгөөгөөр нь орлуулах  чадвартай болсон гэж  Пиаже үзжээ.Иймч учраас заавал дэр хэрэглэхгүйгээр  өөр юмыг дэр гэж төлөөлөн бодож чадаж байна шүү дээ.
Юмыг төлөөлүүлэх чадвар ба хүүхдийн анхны хэлц нь ойролцоогоор зэрэг гарч ирдэг байна.Пиажегийн үзэж байгаагаар  бол энд учир шалтгааны шууд холбоо үйлчилж  байдаг ажээ. Юмыг төлөөлүүлэн орлуулах чадвар нь  хэл яриа эзэмших, ярьж сурах чадварыг нэгэн зэрэг  илтгэж байдаг.
Хэдийгээр ийм шинэ шинэ ололтууд гардаг боловч үйлдэл төлөвшихөөс өмнөх үеийн  сэтгэхүй нь  илүү ахмад хүүхдүүдтэй болон насанд хүрсэн хүмүүсийн сэтгэхүйтэй  харьцуулахад ихээхэн бүдүүн бараг юм.Хэдийгээр хүүхдэд сэтгэх үйлийн шинж тэмдэг илрэх боловч тэрээр санаа бодлоо нэгтгэн  цогцолбороор илэрхийлэх чадвар эзэмшээгүй байдаг.Янз бүрийн санаа бодол хүүхдэд төрөх боловч үйлдэл төлөвших  боловч тэдгээр нь салангид  тасархай, ерөнхий төлөвлөгөөнд орж чадаагүй байдаг.Ийм хязгаарлагдмал байдал нь эгоцентризм зэрэг хүүхдийн  зан үйлийн онцлогоор илэрдэг  байна.
Эгоцентризм:Өөр дээрээ төвлөрүүлэх буюу ямар нэгэн зүйлтэй харилцахдаа өөрөө гол үүрэг гүйцэтгэж  буй харьцаа юм.Юмыг өөр бусдын байр сууринаас  бодож, төлөвлөж хийх нь туйлын хэцүү юм. Жишээ нь: Уул дасгал
Холбоослон залгах сэтгэлгээ: Энэ нь толгойдоо орж ирсэн санаагаараа юмсыг хооронд нь холбох оролдлого хийх хандлага юм.Гэхдээ хүүхэд холбож буй зүйлүүдийнхээ хоорондын  ерөнхий шинж тэмдгийг төдий л сонирхон санаа зовдоггүй .Ямар нэг ерөнхий санаа бодлыг үндэслэл болгон холбож чаддаггүй.Энэ нь эгоцентризмтэй холбоотой юм.Тасархай санаа бодлоо нэгтгэн дараалсан нэг чиглэлд оруулж чадахгүй байгаагийн улмаас  ийм тохиолдлын холбоосыг хүүхэд хийдэг.
Жишээ нь: Дөрвөн настай хүүхдийг ферм болон амьтдын талаар зурсан зургаа тайлбарла гэхэд “энд байшин байна, энд амьтан амьдардаг гэх мэт”.
Антропоморфизм
Амьгүй юмыг хүнтэй адилтган тодотгох. Жишээ нь:Ааваа би үрчлээсүүдийг уурлуулахыг хүсэхгүй байна гэж ярих
Тодорхой үйлдлийн шат \7-11\
Оюун ухааны хөгжилд гурван чиглэлээр өөрчлөлт гардаг гэж үзжээ.
·         Юмсын тогтвортой байдлыг хадгалах чанарыг олж мэдэх\ Консеоваци\
·         Ангилан бүлэглэх чадвар хөгжих
·         Ургуулан шилжүүлэх чадвар \транзитивность\

Консерваци:Юмсын тогтвортой хадгалагдах чанарыг олж мэдэх
Зарим нөхцөл байдал өөрчлөгдөж байхад юмсын шинж чанар тогтвортой хадалагддаг гэдгийг хүүхэд ойлгох. Жишээ нь : Өндөр сав, намхан саванд ус хийх
7-гоос өмнөх насныхан нарийн саванд их ус бна гэдэг
7-гоос дээш насныхан  өөр саванд хийснээр түвшин өөрчлөгдөхөөс усны хэмжээ өөрчлөгдөхгүй гэдгийг ойлгодог.
Ангилал:Юмсыг бүлэглэн ангилах чадвар
Жишээ нь:  7-с өмнөх насныханд 4 нохой,3 муурны зураг харуулаад нохой олон байна уу амьтан олон байна уу гэхэд нохой гэж хариулдаг бол 7-с дээш насныхан зөв хариулж чаддаг.Энэ нь юмсыг ангилан бүлэглэн ойлгох чадвартай байгаа харагддаг.
Жагсан эрэмбэлэх ба ургуулан шилжүүлэх
Жагсаах чадвар гэдэг нь багц зүйлүүдийг хоорондын ямар нэг холбоо хэлхээг харгалзан байрлуулах чадварыг хэлдэг.Жишээ нь өндөр , нам савхнууд
7-с өмнөх насныхан эхний 2 савааг зөв байрлуулаад цааш нь буруу байрлуулдаг.
7-с дээш насныхан амжилттай гүйцэтгэдэг.
Транзитив чадвар буюу ургуулан шилжүүлэх чадвар нь жагсаан эрэмбэлэх чадвартай холбоотой. Жишээ нь: Адил хэмжээний савахыг өгөөд аль нь урт вэ гэдгийг асууна 7-с өмнөх насныхан даалгаварыг тааруухан гүйцэтгэнэ. 7-с дээш насныхан амжилттай гүйцэтгэнэ.

Хийсвэр үйлдлийн шат /Өсвөр наснаас дээш  Үүнийг хийсвэр үйлдлийн шат гэж нэрлэж болно. Учир нь үүний өмнөх шатан дээр хүүхэд юмсын багтаамж тоо ширхэг, орон зай зэрэг физик шинжүүдийн аль нэгийг ашиглан үйлдэл хийх чадвартай байдаг учраас тэдний танин мэдэх үйл ажиллагаа нь харьцангуй хязгаарлагдмал шинж бодит зүйлээс хамааралтай байдаг гэж Пиаже үзжээ. Жишээ нь: Жин тэнцүүлэх даалгавар
ном зүй: О.Мягмар "Хүний хөгжлийн сэтгэл зүйн лекцүүд" 
Дасан суралцахуй
Дасан суралцахуйн тухай ойлголт: Энэ нь хүүхдийн зан үйлийг өөрчлөхөд орчноос үзүүлэх нөлөөллийг дамжуулж байдаг үндсэн үйл явц юм. Хүүхдийн хувийн туршлага болон дасгал сургуулилтын үндсэн дээр дасан сурах үйл явц явагдана. Тэдний хийж байгаа бүхий л үйлдэл нь дасан сурахуйтай холбоотой юм. Хүүхэд бүр л явж гүйж, юм бичиж, уншиж чаддаг. Гэтэл энэ бүхэнд суралцах явцдаа сурагч бүр өөр өөрийн гэсэн арга туршлагатай болсон байдаг. Сурагчид алхам тутамдаа тодорхой мэдлэг чадвар дадл эзэмшсээр орчиндоо зохицож дасч сурна. Энэ нь нийгмийн орчны нөлөөгөөр амьдралын төрөл бүрийн туршлага эзэмшиж байна гэсэн үг юм. Дасан сурахуй нь хувийн туршлага болон дасгалын үр дүнд явагдана. Энэ нь хувь хүний зан үйлийг өөрчлөх үндсэн үйл явц юм. Дасан сурахуй нь хөгжилтэй нягт холбоотой явагддаг.
Хүүхдэд өдөр тутам байнга нөлөөлж байдаг хамгийн ойрын орчин бол гэр бүл, сургууль, цэцэрлаг юмн сургууль дээрээ болон гэртээ хүүхэд юу хийж байна? эцэг эх багш нар нь тэдэнтэй яаж харилцаж байна? ангийхантайгаа яаж харилцаж байна? эдгээр асуултууд нь хүүхдийн зан үйлийн хувийн туршлага хуримтлагдан тогтоход маш чухал нөлөөтэй юм. Багш нь хичээлээ сонирхолтой сайн зааж чаддаггүй, сурагчид зүгээр суун цаг нөхцөөдөг. Ийм байдлаар өдөр тутам байнга давтагддаг бол сурагчид залхуурах, аливаа зүйлд идэвхигүй хариуцлагагүй хандах дадалтай болно. Нэгэнт төлөвшин тогтсон сөрөг дадлыг богино хугацаанд гэнэт таслан зогсоож, идэвхигүй хүүхдийг гэнэт идэвхитэй болгох, хоцрогдсон мэдлэгийг богино хугацаанд нөхөх зорилтуудыг дэвшүүлэн тавих нь суурь муутай байшингийн ханыг хичээнгүйлэн өрөхтэй адил бүтэлгүй зүйл юм. Энэ нь сургуулийн орчинд зан үйлийн буруу дадалд сургаж байгаагийн жишээ юм. Хүүхдийг зөв зан үйлд дасган сургахын тулд түүнд нөлөлж буй олон үйл явдлуудын хоорондын холбоог оновчтой тогтоох нь зүйтэй. Жишээ нь багш хичээлд хандах эерэг хандлагыг сурагчдад төлөвшүүлэхийн тулд тэдэнтэй эвтэйхэн харилцаж, хичээлээ сонирхолтой хэлбэрээр заан, тэднийг шудрага зөв дүгнэж , урамшуулах ёстой. Энэ нь багш сурагчдын харилцаа, багшийн заах арга- ур чадвар, сурагч ийг үнэлэх урамшуулах гэсэн гурван зүйлийг хослуулан сурагчдад сурах эерэг хандлага төлөвшүүлэх нөхцөл хэрхэн бүрдүүлж болохыг харгуулж байна. орчны нөлөөгөөр ямар нэгэн дадал хандлагыг хүүхдэд төлөвшүүлэх урамшуулалба шийтгэл чухал үүрэгтэй. Урамшуулал хүүхдэд бий болж буй зан үйлийн эерэг туршлагыг бэхлэхэд чухал ач холбогдолтой юм. Гэвч урамшууллыг оновчтой хэрэглэхэд багш эцэг эх анхаарвал зохино. Өдөржин хичээлээ хийсэн хүүхдээ дуртай хөгжмөө сонсон зугаацах, найз нөхөдтэйгөө уулзах, түр зугаалах, эсвэл кино үзэхийг ээж аав нь зөвшөөрөх, улирлын явцад тогтмол идэвхитэй хичээллэн хийчээлийн агуулгыг сайн эзэмшсэн сурагчийг шалгалтнаас чөлөөлөх зэрэг нь урамшууллын жишээнүүд юм. Шийтгэл бол зан үйлийн сөрөг дадал, туршлага хүүхдэд төлөвшихөөс урьдчилан сэргийлэхэд нөлөөлдөг. Гэвч хүүхдийг байнга цагдаж, алдаа дутагдал бүрийг бүртгэж тоочих нь буруу. Иймэрхүү хандлага хүүхдийн өөртөө итгэх итгэлийг алдагдуулах ба хүнд итгэдэггүй, өширхүү дайсагнасан зантай болнох эрсдэлтэй. Харин хүүхэд алдаж эндсэн тохиолдолд алдаагаа засах арга замыг эрж олох, алдаагаа давтахгүй байх нөхцөлийг бүрдүүлэхэд шийтгэл чиглэгдэх ёстой. Шалгалтан дээр хууран мэхэлсэн сурагчийг шалгалтнаас гаргах, бүдүүлэг авир гаргасных нь төлөө найз нөхөд нь холдож хөндийрөх, сурагчийн дүрэм зөрчсөний улмаас багшийн зүгээс сурагчид сануулга өгөх, хичээлээ хийгээгүй хүүхдийнхээ зугаалах, найз нөхөдтэйгөө үзвэр үзэх эрхийг хасах зэрэг шийтгэлийн жишээнүүдийг дурьдаж болох юм.
Орчноос хүүхдэд үзүүлж байгаа нөлөөлөл нь түүнд бусад хүмүүсийн зүгээс хандаж байгаа хандлагатай нягт холбоотой. Орчны хүмүүс түүнд хэрхэн хандаж байгаагаас түүний “БИ” үзэл баримтлал, өөрийнхөө “БИ”-г ойлгох, үнэлэх, дүгнэх, хандлага шалтгаалдаг. Ялангуяа багш эцэг эх зэрэг хүүхэдтэй өдөр тутам харьцаж байдаг ойрын хүрээллийн хүмүүсийн үүрэг энд чухал юм. Өөрөөр хэлбэл хүүхэд бол авьяастай, ухаалаг, хариуцлагатай, дэг журам сахих чадвартай юм гэсэн орчны хүмүүсийн эерэг хандлага нь эдгээр чанаруудыг хүүхдэд төлөвшүүлэхэд байгагүй үүрэг гүйцэтгэдаг ажээ.
(О.Мягмар “Сэтгэл судлал 2-р дэвтэр” )
Дасан сурахуйн төрлүүд:
А.Бандура - Загварчлах замаар дасан сурахуй:Дасан сурахуй нь зөвхөн л бидний хувийн үйлдлийн үр дүнгээс шалтгаалдаг байсан бол ихээхэн ядаргаатай, үр дүн багатай төдийгүй  ихээхэн аюултай юм. Ид ачаалалтай цагаар жолооч хүн улаан гэрлээр дайран гарахгүй байж сурахын тулд заавал өөр машинтай мөргөлдөх эсвэл хүүхэд дайрах ёстой гэж үү? Аз болоход үгэн мэдээлэл болон зан үйлийн харгалзах загварын ачаар хүн зан үйлийн илүү төвөгтэй хэлбэрийг эзэмших чадвартай байдаг. Шууд туршлагын үндсэн дээр эзэмшиж болох зан үйлийн бүх хэлбэрийг үндсэндээ бусдын зан үйлийг ажиглах замаар дам аргаар эзэмшиж болно гэж Бандура үздэг. Хорт хавдар нь хүмүүсийн сэтгэл санааг хэрхэн өөрчилдгийг мэдэхийн тулд бид заавал хорт хавдраар өвчлөх шаардлагагүй. Учир нь бид ийм өвчинд нэрвэгдсэн хүмүүстэй уулзаж, харж, тэдний үхлийн талаар унүиж энэ өвчний эсрэг хийж буй тэмцэлтэй танилцаж болно. Зан үйлийн шинэ хэлбэр, шинэ онцлогийг эзэмшихэд ажиглалтаар дамжуулан дасан сурч болно гэдгийг үгүйсгэх нь хүний хосгүй чадварыг үгүйсгэнэ гэсэн үг.  Бидний хэн нэг нь ямар нэг асуудлыг шийдвэрлэх гэж тэмцэж тэмцчихээд үүнийг урьд нь хэн нэгэн хүн шийдсэнийг олж мэдвэл уг асуудал инээд хүрэм хялбар санагдах нь лавтай. Жишээ нь хүүхдүүд өдөр тутмын гэр ахуйн ажил хийх, тодорхой тоглоомоор тоглох зэргийг ажигласаар сурдаг бөгөөд өөрт таашаал өгч буй эсэх нь төдий л чухал биш байдаг. Түүнчлэн тэдний аминч, түрэмгий, бусдын төлөө анхаарал тавих зэрэг чанарууд нь ажиглалттай холбоотой байж болно.
Дугуй унах, роликаар гулгах, машинбарих, шүд эмчлэх, зэрэг нь практик дадлыг зайлшгүй шаарддаг. Дадлага хийхгүй бол эдгээр зан үйлд төдий л сайн суралцаж чадахгүй. Гэхдээ загварчлах замаар зан үйлийн өвөрмөц хэлбэрүүдийн талаар олон нэмэгдэл мэдээллийг өгч шинэ зан үйлийг бий болгож болно.
Б.Ф. Скиннер-Оперант дасан сурахуйн онол: Б.Скинер зан үйлийг респондент ба оперант гэж 2 ангилсан. Энэ  нь Павловын тодорхойлсон нөхцөлт ба нөхцөлт бус рефлекслэг үйлүүдтэй төстэй юм.мөч хөдлөх гэх мэт.

Респондент зан үйл
Оперант зан үйл
Өдөөгчийн үйлчидлгээний хариуд үзүүлж байгаа хариу үйлдэл. Жишээ нь гэрлийн хариуд нүдний хүүхэн хараа агших, тэлэх, даарснаас болж чичрэх, мэдрэлийн эмчийн алхаар тонших үед Респондент зан үйлүүд нь мэдрэлийн системийн автомат үйл ажиллагаан дээр тулгуурлан нөхцөлт бус рефлексийг араасаа дагуулдаг. Респондент зан үйлийн үед өдөөгч нь нэн чухал . өдөөгч заавал эхэлж үйлчлээд дараа нь хариу үйлдэл үүссэн байх ёстой. Иймээс өдөөгч чухал гэдгийг онцлон тэмдэглэж Скиннер үүнийг “С” (стимул-өдөөгч) хэв шинж бүхий нөхцөлдүүлэлт гэж нэрлэжээ. Жишээ нь бяцхан Альберт хүүгийн туршилт.
Үйл явдлыг ямар нэг байдлаар өөрчлөх зорилгоорорганизм идэхитэйгээр үйлчилж байгаа тохиолдлыг Скиннер оперант зан үйл гэжээ. Хүний хийсэн үйлдлийн үр дагавар нь ирээдүйд чухам ямар нөлөөтэй байгаа нь чухал. Скиннер үүнийг онцлон тэмдэглээд “Р” (риакци- хариу үйлдэл) хэв шинжийн зан үйл гэжээ. Хариу үйлдлийн дараагаар илрэх үйл явдал нь оперант зан үйлийг тодорхойлно. Өөрөөр хэлбэл организмын зан үйлийн дараагаар ямар нэгэн үр дагавар бий болно. Харин энэ үр дагаварын шинж чанараас нь шалтгаалан уг зан үйлийн цааш нь давтах уу үгүй юу? Гэдэг нь шийдэгдэнэ. Үйлдлийн үр дагавар нь эерэг байх юм бол уг зан үйлийн цаашдын давталт нэмэгдэх магадлалтай. Харин сөрөг үр дагавартай байвал уг зан үйлийн давталт багасна. Жишээ нь бидний инээмсэглэлийн хариуд байнга ууртай харц шиддэг хүн рүү бид инээмсэглэхээ болих гэх мэт. Оперант зан үйл нь сөрөг үр дагавараар хянагдаж байдаг. Сөрөг үр дагавар нь тухайн зан үйлийг сулруулан саатулж улмаар устгахад хүргэнэ гэж Скиннер үзжээ.  



ном зүй:  О.Мягмар “ хүний хөгжлийн сэтгэл судлал”