Сэтгэлийн
хөдөлгөөн
Хүний сэтгэл мэдрэлд нөлөөлж буй гадаад дотоод ямар нэгэн нөлөөлөд бүхэл
бүтэн бие махбодийн зүгээс хариулах үйлдлийг сэтгэлийн хөдөлгөөн гэнэ.
Сэтгэл
хөдлөлийн физиологи онолууд
Их тархины гадаргын дор байрлах төвүүд ба ургал мэдрэлийн тогтолцооны /симпатик мэдрэлийн тогтолцоо/ хөөрлийн нөлөө юм. Энэ процессын үр дүнд
цусны эргэлт, амьсгал, хоол боловсруулах, дээд мэдрэлийн үйл ажиллагааны /сэтгэхүй, ой тогтоолт,хөдөлгөөний тэнцвэр, үйл
ажиллагааны үр бүтээлтэй шинжүүд/ илрэлүүдэд нөлөөлнө.
Хүн бүр цаг тутам ганцаардаж эсвэл уйтгарлаж байдаг. Заримдаа хүмүүс
гутардаг гэж ярьдаг. Сэтгэл зовж байгаа хүн туйлынихээр уйтгарлаж,
гунигладаг бас энергиэр дутагддаг энэ үеийг анагаах ухаанд сэтгэл гутрал
гэж нэрлэдэг. Хүмүүс ихэвчлэн маш ноцтой гунихралд орсон үедээ эмч,
эмнэлэгт ханддаг. Унтахаа болих, хоол идэх дургүй болох, аливаа зүйлд их
залхуурах, ажил, амьдралаа зохицуулахдаа өдрөөс өдөрт идэвхгүй болох
зэргээр сэтгэл гутрал маш олон шинж тэмдэгээр илэрдэг. Амьдралын зарим
хар бараан уйтгар гуниг хэвийн үзэгдэл байдаг. Гэвч ямар ч аз жаргалгүй
байх ба сэтгэл гутрал хэдэн долоо хоногоор үргэлжлэх юм бол хэн нэгний
тусламж заавал авах хэрэгтэй болдог.