Sunday, May 4, 2014

сэтгэл хөдлөл



Сэтгэлийн хөдөлгөөн
Хүний сэтгэл мэдрэлд нөлөөлж буй гадаад дотоод ямар нэгэн нөлөөлөд бүхэл бүтэн бие махбодийн зүгээс хариулах үйлдлийг сэтгэлийн хөдөлгөөн гэнэ.
Сэтгэл хөдлөлийн физиологи онолууд
Их тархины гадаргын дор байрлах төвүүд ба ургал мэдрэлийн тогтолцооны /симпатик мэдрэлийн тогтолцоо/ хөөрлийн нөлөө юм. Энэ процессын үр дүнд цусны эргэлт, амьсгал, хоол боловсруулах, дээд мэдрэлийн үйл ажиллагааны /сэтгэхүй, ой тогтоолт,хөдөлгөөний тэнцвэр, үйл ажиллагааны үр бүтээлтэй шинжүүд/ илрэлүүдэд нөлөөлнө.

Сэтгэлийн хөдөлгөөний талаарх онолууд
Хүн болон амьтадын сэтгэлийн хөдөлгөөний илэрлийг олон эрдэмтэд судалж байсан бөгөөд тэдгээрийн тоонд У.Жеймс, К.Л.Ланге, Ч.Дарвин, К.Изард, Р.Декарт болон бусад судлаачид багтана.
                     Физиологийн онолууд:
Ø  Таламус
Ø  Гипоталамус
Ø  Лимбийн тогтолцоо зэрэг мэдрэлийн тогтолцооны тодорхой бүтцийн үйл ажиллагааны үр дүнд сэтгэлийн хөдөлгөөн үүснэ.
                     Ч.Дарвины онол
Сэтгэлийн хөдөлгөөнийг хэрэглэдэг биологийн мөн чанарын тухай онол.
Сэтгэлийн хөдөлгөөний илэрхийлэл бүхий хөдөлгөөн.
Ø  Зөн билгийн шинжтэй чиг зорилготой хөдөлгөөнүүдийн бүрдэл
Ø  Өөрийн болон бусад төрлийнхөнд мэдээлж буй биологийн онцгой шинж
         Жеймс-Лангегийн зах хязгаарын онол:
Сэтгэлийн хөдөлгөөн үүсэх нь органик үйлдлүүдийн өөрчлөлтөөс /амьсгал, даралт, нүүрний хувирал/ нөхцөлдөнө.
Сэтгэлийн хөдөлгөөн нь органик сэрлийн нийлбэр юм. Жишээ нь: хүн гунигтай байгаа болохоор уйлж байгаа биш харин уйлж байгаа учраас гунигтай байна.
                    

Кенноны онол      
Органик биш үйлдлүүд сэтгэл хөдлөлийг бий болгоно.сэтгэлийн хөдөлгөөн ба органик үйл явцууд нэгдмэл эх сурвалжтайгаар зэрэг үүснэ.
                     Сэтгэл судлалын онолууд
Сэтгэлийн хөдөлгөөн нь танин мэдэх үйл ажиллагаанаас хамааран хоёрдогч байдал болно. Сэтгэлийн хөдөлгөөн организмын биологийн үйл ажиллагаатай нягт холбоотой. Анхдагч бие даасан шинжийг агуулдаг.
                     В.Вундтын онол
Германы сэтгэл судлаач В.Вундтын сэтгэц физиологийн зэрэгцэл – сэтгэцийн байдалийн өөрчлөлтийн зэрэг түүнд онцгой дохио өгдөг. Сэтгэл хөдлөлийн илрэл дохио хөдөлгөөн илрэн гардаг.
                     Гельгорны онол
Сэигэлийн хөдөлгөөн организмын эрч хүчний өөрчлөлтийг бий болгоно.
Ø  Эерэг сэтгэлийн хөдөлгөөн цусны эргэлтийг нэмж, эсийн тэжээлийг нэмэгдүүлж хүнийг залуужуулна.
Ø  Сөрөг сэтгэлийн хөдөлгөөн хүнийг залуужуулна.
        Арнольдын үзэл хандлага
Нөхцөл байдлыг үнэлэх зөн совингийн нөлөө нь сэтгэл хөдлөлийг үүсгэнэ. Жишээ нь бидэнд аюул учирч магадгүйг мэдсэн учраас бид айдаг.
        Шахтер – Сингерийн онол
 Шахтер сэтгэл хөдлөлийн үйл явцыг хүний сэдэл, ой тогтоолттой салшгүй холбоотой гэж үзсэн. Шахтерийн сэтгэл хөдлөлийн онол нь танин мэдэхүй – физиологийн гэдэг нэрээр алдаршсан. Шахтерийн үзсэнээр, сэтгэл хөдлөл нь хүн өөрийн хэрэгцээ, сонирхолын үүднээс тухайн нөхцөл байдлыг үнэлж, өнгөрсөн туршлагатайгаа харьцуулан тухайн цочролыг хүлээн авдаг. Ингэснээр бие махбодийн өөрчлөлт явагдах ба сэтгэл хөдлөл үүсдэг. Сэтгэл хөдлөлийн танин мэдэхүйн онолын хамгийн тодорхой жишээ бол үгэн заавар, тодорхой нөхцөл байдалд үүссэн өөрчлөлтийг илэрхийлсэн мэдээлэл сэтгэл хөдлөлд яаж нөлөөлдөг вэ гэдгээс харж болно. Сэтгэл хөдлөлийн танин мэдэхүйн үзэл баримтлалыг батлах зорилгоор туршилтанд орсон хүмүүсийн нэг хэсэг нь ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй эмийг “ эйфори ” байдал үүсгэх эм гэж танилцуулаад, нөгөө бүлэг хүмүүст нь уур бухимдал үүсгэдэг эм гэж хэлсэн. Туршилтанд оролцогчдоос эм уусны дараа ямар мэдрэмж төрж байна гэж асуухад эхний бүлэг хүмүүс гөлгөр байдал, дараагын бүлэг хүмүүст бухимдал үүсч байна гэж хариулсан.
                    

                     Сэтгэц физиологийн онолууд
Л.В.Симоновын мэдээллийн онол:
Ø  Сэтгэлийн хөдөлгөөн нь амьдарлын хэрэгцээнүүд ба түүнийг хангах боломжийн хооронд зөвшилцөхөд үүснэ. /мэдээллийн хомсдолд орох нь түүнийг олж авах зорилгод хүргэнэ/
Ø  Хэрэгцээг хангах хэрэгслийн тухай мэдээлэл нь хүнийг сэтгэлийн хөдөлгөөнөөс ангижруулж болно.
         Г.Анохины онол
Сэтгэлийн хөдөлгөөн нь өөрийн онцлог ба бүх төрлийн амьдралыг тэтгэж байдаг амьд ертөнцийн амьдралын хүчин зүйлүүдийг хангадаг хувьсгалын бүтээгдэхүүн юм.
Ø  Эерэг сэтгэлийн хөдөлгөөн хүлээж байсан болон бодит үр дүн гарахад бий болно.
Ø  Сөрөг сэтгэлийн хөдөлгөөн бодит үр дүн хүлээж байснаас муу болон үр дүнгүй үйл ажиллагаа давтаж гарсан муу үр лүнгээс үүснэ.
Фестингерийн танин мэдэхүйн диссонансийн онол
Ø  Эерэг сэтгэлийн хөдөлгөөн хүлээж буй үр дүн мэдээлэлтэй тохирсон эсвэл илүү гарсны үр дүн
Ø  Сөрөг сэтгэлийн хөдөлгөөн хүлээн авсан мэдээлэл анхныхаас ялгаатай, дутуу байхад үүснэ.
Ø  Хэрэв хүлээлтийн түвшин буурвал илүү эерэг сэтгэлийн хөдөлгөөний үүсгэнэ
            Д.Биндрийн хандлага
Сэтгэлийн хөдөлгөөн зан үйлийн тусгаар хариу үйлдэл биш, харин сэрэл, хүртэхүй, сэдэлжүүлэлтийн салшгүй хэсэг юм.
Сэдэлжүүлэлтийн гол байдал нь мэдрэлийн процессийн иж бүрдэл бөгөөд энэ нь тодорхой сэтгэл хөдлөлийн хэв шинжит зүйлийн хариу үйлдлээр нөхцөлддөг.
Судлаач Гордон Х.Бауэр сэтгэлийн хөдөлгөөн нь ой тогтоолтод нөлөөлөхийн тулд бий болсон. Х.Бауэр хүмүүсийн янз бүрийн урам зоригтой байх үеийн үгийн жагсаалт гарган хожим тэдгээрийн тухай сэргээн сануулж дахин өөр урам зоригтой байх үед судалж үзсэн. Түүний бодлоор хүн хэрэв аз жаргалгүй үедээ ямар нэгэн мэдээллийг тогтоосон бол дараа нь яг тийм аз жаргалгүй мэдээллээ сэргээн санахад амархан сэргээн санадаг бөгөөд үүнийг урам зоригоос хамаарах эрэл хайгуул хэмээн нэрлэсэн.
Х.Бауэр бидний сэтгэлийн хөдөлгөөн бидний эргэн тойронд болж буй сэтгэл хөдлөл, мэдээлэл бүх зүйлсийг холбож өгдөг ба ой тогтоолтод бүгд хамт хадгаладдаг хэмээн дүгнэжээ.
                    

No comments:

Post a Comment